Манай найман бөх хүч үзнэ
ОХУ-ын Якут улсын Якутск хотноо энэ сарын 3-5-ны өдрүүдэд ЗХУ-ын Гавьяат дасгалжуулагч Д.П.Коркиний дурсгалд зориулсан чөлөөт бөхийн уламжлалт Гран-при болно.
а
Манай улсаас тэмцээний 57 кг-ын жинд спортын мастер З.Занабазар, 61 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Нэмэхбаяр, Б.Өсөхбаяр, 65 кг-ын жинд дэд мастер Б.Нямдорж, 70 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Анхбаяр, олон улсын хэмжээний мастер Б.Батзориг нар хүч үзнэ. Мөн 74 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер П.Өнөрбат, 125 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Н.Золбоо нар барилдахаар Якутск хотноо очоод байна. Багийн дасгалжуулагчаар Ж.Дандар ажиллаж байгаа бол олон улсын шүүгч Х.Ганболд шүүгчээр оролцож байна.
а
Тэмцээнд Азербайжан, Беларусь, Болгар, БНСУ, БНХАУ, Гүрж, Казахстан, Иран, Монгол, Тажик, Турк, Финланд, Эстони, Япон зэрэг орон болон ОХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг Буриад, Кабардино-Балкари, Татар, Тува, Хойд Осет, Чечень, Якут улс, Кемерово, Красноярск муж, Брянск хотын бөхчүүд оролцож байгаа аж.
а
Тэмцээн маргааш албан ёсоор эхлэх 57 кг, 65 кг, 74 кг, 97 кг-ын жингүүдийн барилдаан болж аваргууд тодорно.
ө
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ