Б.Сэр-Од дөрөвт хурдаллаа
“Инчон-2014” Азийн наадмын эрэгтэйчүүдийн марафон өнөөдөр өглөө эхэлсэн. Марафоны 42 км зайд 19 тамирчин уралдаж, манай тамирчин Б.Сэр-Од барианд дөрөвдүгээрт орж ирлээ.
ө
Тэрбээр эхний 40 км-ыг туулахдаа тамирчдыг хошуулчилж байсан боловч барианд орох мөчид, арын тамирчдад гүйцэгдэн, дөрөвдүгээрт хурдлав. Энэхүү тэмцээнд мөн манай улсын тамирчин олон улсын хэмжээний мастер Д.Гантулга уралдсан.
ө
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ