Дэлхийн аваргад 10 тамирчин цэц сорино
Арабын нэгдсэн Эмират улсын Ал Аин хотноо энэ сарын 7-14 ны хооронд зохион байгуулагдах Дэлхийн Оюутны аварга шалгаруулах буудлагын V тэмцээнд Монголын баг тамирчид 10 хүний бүрэлдэхүүнтэй оролцохоор болжээ.
ө
Багийн бүрэлдэхүүнд Э.Даваахүү, Н.Цэрэнтогтох, О.Төгөлдөр, Т.Баярцэцэг, О.Янжинлхам, Ө.Өлзийням, Б.Сувд-Эрдэнэ, М.Түвшинжаргал, Г.Нандинзаяа, Х.Бямбабаатар нарын тамирчид багтсан байна. Тэд энэ сарын ирэх даваа гаригт Ал Аин хотыг зорино.
Баг тамирчдыг МОХ-ны Ерөнхийлөгч Х.Батсайхан ахлах бол дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Х. Ундралбат ажиллана. Манай оюутан тамирчид 2003, 2008, 2012 оны Дэлхийн Оюутны аварга шалгаруулах тэмцээнүүдээс 10 медаль хүртэж байжээ.
а
Тамирчиддаа амжилт хүсье.
ө
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ