Д.Отгондалай Азийн наадмын аварга боллоо
Олон улсын хэмжээний мастер Д.Отгондалай “Инчон-2014” Азийн наадмын боксын тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд алтан медаль хүртэж, Азийн наадмын аварга боллоо. Тэрбээр алтан медалийн төлөө Филиппиний боксчин Чарли Суарестай тулалдаж яллаа.
а
Манай тамирчин Д.Отгондалай эхний удаад хийлж, Туркменстаны боксчин Шохрат Дурдиевыг ялснаар шөвгийн наймд шалгарсан юм. Улмаар Киргизстаны боксчинтой хүрэл медалийн төлөө, Японы тамирчинтай мөнгөн медалийн төлөө тоглолтуудыг хийж ялалт байгуулснаар Азийн наадмын аваргын алтан медалийн төлөө тулалдсан юм.ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ