Манай таеквондочин хүрэл медалийн болзол хангажээ
“Инчон-2014” Азийн спортын XYII наадмын таеквондогийн тэмцээн үргэлжилж байна. Энэхүү тэмцээний эрэгтэйчүүдийн 54 кг-ын жинд тулалдаж буй манай тамирчин Моломын Түмэнбаяр хүрэл медалийн болзол хангалаа. Тэрбээр хүрэл медалийн төлөө Палестин улсын тамирчинтай тулалдаж 11:4 онооны харьцаатайгаар буулган авсан.
Мөнгөн медалийн төлөө БНСУ-ын тамирчин Ким Тэахунтай тулалдаж ялвал Азийн наадмын аваргын төлөө тулалдана.
ө
Тамирчиндаа амжилт хүсье.
ө
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ