Баян-Өлгийнхэн шинэ жилийг архигүй тэмдэглэнэ
Архи гэдэг зүйл нийгмийн гамшгийн хэмжээнд хүрсэн өнөө үед манай улсын Ерөнхийлөгч “Архигүй орчин бий болгох” тухай уриалга гаргасан. Энэхүү уриаг түрүүлж хэрэгжүүлэх, цаашлаад үндэсний онцлог, зан заншлыг улам төгөлдөржүүлэн хөгжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, хүний амьдрах аюулгүй орчинг бий болгох зорилгоор тус аймгийн Засаг дарга С.Хавал шинэ жилийн арга хэмжээг аймгийн хэмжээнд архи дарсгүй тэмдэглэх талаар уриалга гаргалаа. Х.Айнур
СЭТГЭГДЭЛ БИЧИХ