М.Түмэнбаяр хүрэл медаль хүртлээ

img

“Инчон-2014” Азийн спортын XYII наадмын таеквондогийн тэмцээн үргэлжилж байна. Энэхүү тэмцээний эрэгтэйчүүдийн 54 кг-ын жинд тулалдаж буй манай тамирчин Моломын Түмэнбаяр хүрэл медаль хүртлээ. Тэрбээр хүрэл медалийн төлөө Палестин улсын тамирчинтай тулалдаж 11:4 онооны харьцаатайгаар буулган авч, мөнгөн медалийн төлөө БНСУ-ын тамирчин Ким Тэахунтай тулалдаж, ялагдал хүлээв.

ө

Ийнхүү таеквондочин М.Түмэнбаяр Монголын баг тамирчдад  Азийн наадмын 12 дахь хүрэл медалийг авчирлаа. Баяр хүргэе.

а

ө

ө

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

баяраа:
баяр хүргэе! сайн байнаа манай залуу.
2014-10-03