С.Цэрэнчимэд, О.Үйтүмэн нар алтан медаль хүртлээ

img

АНУ-ын Нью-Жерси мужид цэргийн дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн болж байгаа билээ. Энэхүү тэмцээнд манай улсын тамирчид амжилт дүүрэн оролцож байна. Тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр дэвжээнд гарсан манай тамирчид мөн хоёр алтан медаль энгэртээ гялалзууллаа.

ө

Эмэгтэйчүүдийн 60 кг-д хүч үзсэн насанд хүрэгчид, залуучуудын дэлхийн аварга С.Цэрэнчимэд алтан медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд барилдсан олон улсын хэмжээний мастер О.Үйтүмэн төрийн дууллаа эгшиглүүлэв.

ө

Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд хүч үзсэн олон улсын хэмжээний мастер Н.Лхамгармаа, 70 кг-д барилдсан гавьяат тамирчин Г.Мандахнаран нар аваргалсан. Мөн эрэгтэйчүүдийн 57 кг-д барилдсан Д.Цогтбаатар мөнгөн медаль хүртсэн бол 65 кг-ын жингийн ангилалд хүч үзсэн Б.Батмагнай хүрэл медалийн тавцанд зогссон бол эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд барилдсан Ц.Бямбазаяа, 58 кг-д хүч үзсэн Д.Орхон нар мөнгөн медаль хүртсэн билээ.

 щ

Тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Тамирчиддаа баяр хүргэе.

б

Гэрэл зургийг ЧӨЛӨӨТ БӨХ хуудаснаас ашиглав.

ө

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

boldoo:
bayr hurgie sain tamirchid ta buhend amjilt
2014-10-09
sonom:
bayr hurgey, ed nar chine tsergiin humuus sh de mongolchuudaa
2014-10-06
aaaа:
энэ болдоо, кккк гэгч 2 хүн өөрсдөө ану-д тэр чөлөөтд очоод барилдаад үздээ. юу ч чадахгүй муусайн юмнууд чаддаг хүмүүст хорсож, атаархахдаа ингэж "хуцдаг" шүү.бусдыг бүү доош нь оруул.
2014-10-06
boldoo :
ene xymyysiin medaliig xuraaj avax xeregtei ene temtceend zuvxun tcergiin xymyys l oroltcox yostoi
2014-10-06
ssss:
yamar ch hereggui hun tooj orohgui yumand delhiin avarga ni ochood l.
2014-10-06
kkkk:
tsaad uchir ni americ ulsiig uzeed irj bna gesen ug
2014-10-06
boldoo :
xen ch tooj ochixgyi temtceend ochood jaal amjilt gargachixaad tyyndee ongirood l tiim l mundag yum bol olimp delxiin abargaas medal abl daa saya incheon-s alt abaad irexgyi yasiim
2014-10-06
g monhzul:
airmiin telhiin avargad amjilt gargasan tamirchiddaa bayr hurgii mongol tumen iim l baih uchirtai
2014-10-06
зочин:
цэргийн дэлхийн аваргад монгол улсын шигшээ баг очиж байгаа болохоор амжилт арвин байх нь зөвшдээ.
2014-10-06