Б.Батзориг, Н.Золбоо нар хүрэл медалийн тавцанд зогсов

img

ОХУ-ын Якут улсын Якутск хотноо ЗХУ-ын Гавьяат дасгалжуулагч Д.П.Коркиний дурсгалд зориулсан чөлөөт бөхийн уламжлалт Гран-при тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд боллоо.

а

Энэхүү тэмцээнээс манай тамирчид дөрвөн хүрэл медаль хүртлээ. Тэмцээний эхний өдөр 66 кг-ын жинд барилдсан Б.Нямдорж, 74 кг-ын жинд хүч үзсэн олон улсын хэмжээний мастер П.Өнөрбат нар хүрэл медаль хүртсэн. Тэгвэл тэмцээний хоёр дахь өдөр дэвжээнд гарч 70 кг-ын жинд барилдсан олон улсын хэмжээний мастер Б.Батзориг, 125 кг-д хүч үзсэн олон улсын хэмжээний мастер Н.Золбоо нар хүрэл медалийн тавцанд зогсчээ.

а

Энэ удаагийн гран при тэмцээнд Азербайжан, Армян, Афганистан, Беларусь, Болгар, БНСУ, БНХАУ, Грек, Гүрж, Казахстан, Киргиз, Иран, Литва, Монгол, Польш, Румын, Тажик, Турк, Украин, Финланд, Хорват, Эстони, Япон зэрэг 31 гадаад орон, ОХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг Буриад, Кабардино-Балкари, Татар, Тува, Якут улс, Кемерово, Красноярск, Эрхүү мужийн бөхчүүд өрсөлджээ.

а

Гэрэл зургийг ЧӨЛӨӨТ БӨХ хуудаснаас ашиглав.

ө

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ