
Мексикийн Хуарез хэмээх хотын цагдаагийн офицерыг амьдаар нь шатааж алсан ноцтой хэрэг гарсан байна.
Уг хэрэг мягмар гаригийн үдэш гарсан бөгөөд үл мэдэгдэх этгээдүүд офицер луу довтолсон байна. Тус хотод хар тамхины гэмт бүлэглэлийнхэн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ онд мафийхны гарт цагдаагийн офицер амиа алдсан 33 дахь тохиолдол болжээ.
Тус хотын захиргааны ажилтнууд болон цагдаагийн офицерууд хар тамхины мафийнхны дарамт шахалтнаас эмээж сайн дураар албан тушаалаа өгөн өөр хот руу шилждэг байна.
Харин албан үүрэгтээ үнэнч үлдсэн ажилтнууд ийнхүү аймшигт хэргийн золиос болдог нь уламжлал шахуу болжээ.
Офицер маш их тарчилж үхсэн баримт ул мөрийг цагдаагийнхан хэргийн газраас олсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ