Н.Цогтсайхан: Допинг илэрсэн бөхийн цолыг хураах боломжгүй
“Допингийн эсрэг үйл ажиллагаа Монголд” төсөл Юнескогоор дэмжигдэж, 2014-2015 онд хэрэгжихээр болсон билээ. Энэ нь манай улсын допингийн эсрэг үйл ажиллагааг анх удаа олон улсын ангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэхээр болж байгаа юм. Үйл ажиллагааны хүрээнд тамирчин, дасгалжуулагч, спортын эмч, сонирхогчд хүн бүр допингийн эсрэг үйл ажиллагааны тухай мэдээллийг авч болох www.antidoping.mn вэб сайтыг нээсэн байна. Энэ тухай өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ. Энэ үеэр “Допингийн эсрэг үйл ажиллагаа Монголд” төслийн зөвлөх Н.Цогтсайханаас зарим зүйлийг тодруулав.
а
-Допинг хэрэглэсэн тамирчдад ямар арга хэмжээ тооцдог вэ?
-Допинг хэрэглэсэн тамирчдад хүлээлгэх хариуцлага хоёр янз. Их спорт, үндэсний спорт гэдгээрээ ялгаатай. тооцогддог. Их спортын тамирчид Дэлхийн допингийн эсрэг дүрэм болон олон улсын спортын холбоодын допингийн хяналтын дүрэмд зааснаар дүрмийн дагу хариуцлагыг тооцох журамтай. Тухайлбал, эрх хасах хугацаа 2 жилээс дээш,и насан туршид нь хүртэл байдаг. Ямар зөрчлийг хэдлэн удаа гаргаснаас нь шалтгаалдаг. Харин үндэсний спортын хувьд баяр наадамд оролцож байгаа бөхчүүдээс илэрсэн шинжилгээний хариуг Үндэсний олимпийн хороо хүлээж аваад зохих байгууллагуудад хүлээлгэх өгөх үүрэгтэй. Шийтгэл тооцох эрх нь хуулиараа үндэсний их баяр наадмын хороонд олгогдсон байдаг. Бусад хэлбэрээр хариуцлага тооцох ямар нэгэн үйлдэл хийхээр хууль зөрчих гээд байдаг.
а
-Тэгвэл олон улсын дүрэм, манай баяр наадам зохион байгуулах тухай хууль зөрчилдөж байна гэж ойлгож болох уу?
-Ер нь учир дутагдалтай. Допингийн шинжилгээний хариу ирсний дараа хариуцлага тооцох гэхээр тухайн бөхөд цол олгосон зарлиг аль хэдийн /7 сарын 12-ны өдөр/ гарчихсан байдаг. Энэ цолыг олгосон зарлигийг цуцлах, хүчингүй болгох механизм байхгүй учир цолыг хураах боломжгүй юм.
а
-Энэ жилийн шинжилгээний хариу ирсэн үү. Допингийн шинжилгээний хариу яг тэд хоногт гарах ёстой гэж заасан хугацаа бий юу?
-Би шууд хариуцаагүй болохоор энэ жилийн хариу гарсан эсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ эрх зүйн хувьд Үндэсний олимпийн хороо зөвхөн шинжилгээг аваад, ирсэн хариуг Үндэсний баяр наадам зохион байгуулах хороо, Үндэсний бөхийн холбоо, сурын холбоонд явуулах эрхтэй. Ингээд Олимпийн хорооны эрх дуусчихаж байгаа юм. Тэгэхээр баяр наадмын комисс, үндэсний бөхийн холбооноос яг хэдэн тамирчнаас шинжилгээ аваад хэдээс нь допингийн зөрчил гарсан гэдгийг зарлаад, шийтгэлийг оноох процедур байгаа. Иймд МҮБХ илүү оновчтой тайлбар өгөх байх. Шинжилгээний хариу яг тэд хоногийн дотор гарах ёстой гэсэн юм байхгүй. Харин ирсэн бол холбогдох байгууллагад хүлээлгэн өгөхөд хугацаа заасан байдаг.
а
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ