Сураггүй болсон 9 хүнийг оллоо

img

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумаас энэ сарын 21-ний өдрийн 16:00 цагийн орчим аймгийн төв орохоор 9 хүн яваад сураггүй болсон байна. Эдгээр хүн нь  02-16 УБЭ улсын дугаартай “Porter” маркийн ачааны автомашин, 74-53 ӨВА улсын дугаартай “Mazda” маркийн суудлын автомашинтай явжээ. Аймгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид, ар гэрийнхэнтэй нь хамт энэ сарын 23-ны өдрийн 10:30 цагт гарч эрэн хайж, Зүүнбаян-Улаан сумын нутаг “Хад” бригадын Мөстийн гүүрний орчим цасанд суусан байсныг гаргаж, 9 иргэнийг эсэн мэнд аймгийн төв дээр авчирсан байна. Н.Цэндээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ