Орост баривчлагдсан блогчийг суллажээ
2011-12-21

ОХУ-д Думын сонгуулийн дүнг эсэргүүцсэн иргэд болон сөрөг хүчнийхний жагсаал цуглаан хөдөлгөөний үеэр нэрт блогч Алексей Навальниг баривчилсан явдал гарсан юм. Тэгвэл түүнийг шоронгоос сулласан байна. Иргэд, сонгуулийн дүнг үл зөвшөөрөгсөд Алексей Навальниг бхривчилсан явдлыг тууштай эсэргүүцэж суллахыг шаардаж байсан билээ. Олон улсын хүний эрхийн байгууллагаас ч Кремлийн энэ үйлдлийг хурцаар шүүмжилж байсан. Кремлийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсны дараа ийнхүү Алексей Навальниг суллах тогтоол шүүхээс гаргасан байна. Түүнийг төр засгийн эсрэг хүчтэй шүүмжлэгч гэдгээр нь олон нийт сайн мэддэг юм.
Shuud.mn
Сонин хачин