Сургууль, цэцэрлэгийн халаалт хэвийн болжээ

img

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “Дулааны цахилгаан станц”-д гэмтэл гарч эмнэлэг, сургууль, цэцэрлэг хөлдөөд байсан билээ. Тус станцад  гарсан гэмтлийг засварлаж эхний ээлжинд аймгийн Нэгдсэн эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн дулааны эрчим хүчийг хэвийн өгч эхэлсэн байна. Одоогоор орон сууцны 4, 7, 11, 12, 14, 15, 16, 17 дугаар байрнуудын хөлдсөн хэсгийг гэсгээх ажлуудыг хийж байгаа аж. Н.Цэндээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ