
Дорнодын дулааны цахилгаан станц төслийн танилцуулга болон сонирхогч талуудын зөвлөгөөн маргааш буюу 22-ны өдөр болно. Арга хэмжээг Төрийн өмчийн хорооны Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын газрын дарга Б.Заяабал нээх бөгөөд Төслийн газар, дэд бүтэц, сүлжээний талаарх танилцуулгыг ДБЭХС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Насантогтох хийх аж. Мөн Техник технологийн сонголт, хүчин чадлын хэмжээний талаарх танилцуулгыг Эрчим хүчний газрын Ерөнхий хэлтсийн дарга Д.Чимэддорж хийх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ