ОУХМ Э.Халиунболд Мотоспортын “Оны шилдэг тамирчин”-аар шалгарлаа

img

МАМСХ-ноос оны шилдгүүдээ нэрлэн өнөөдөр тодрууллаа. Энэ холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Г.Батхүү автомашин болон мотоциклийн спортын үе үеийн ахмадууд, дунд үеийн төлөөлөл, залуу тамирчдыг төрийн ордонд хүлээн авч уулзан ирэх оны тэмцээн уралдаанд нь амжилт хүслээ. Мөн МАМСХ-ны гишүүд, тамирчдын төлөөлөл төрийн 9 хөлт цагаан туганд мөргөж хүндлэл үзүүлснээс гадна төрийн ордонтой танилцсан юм. Холбооноос энэ жил дотооддоо 15 тэмцээн уралдаан зохион байгуулсан бол Монголын тамирчид гадаадад болсон 3 удаагийн ААШТ, ОУ-ын нэг тэмцээнд оролцжээ. Ингээд тамирчдын энэ онд авсан оноо, үзүүлсэн амжилтаар нь оны шилдгийг тодруулсан ажээ. Мөн МАМСХ-ноос ирэх оны 6-р сард мотоциклийн бартаат замын ААШТ-ий 3 дахь шатны уралдааныг Улаанбаатар хотноо зохион байгуулах хүндтэй эрхийг авчээ. Тэмцээний зохион байгуулалтын бэлтгэл ажлаа ч өндөр хийнэ гэж МАМСХ-ныхон хэлж байв. 125 сс ангилалд ОУХМ Э.Халиунболд шилдэг тамирчин болсон бол тэрээр Цагдаагийн ДАШТ-ээс алт, Хятадад болсон тэмцээнээс алт, 2011 оны УАШТ-ээс алтан медаль хүртсэн амжилтаар энэ шагналыг авлаа. Харин МУ-ын ерөнхийлөгчийн 2011 оны 2-р сарын 28-ны өдрийн 42-р зарлигаар Мотоциклийн баг тамирчдын дасгалжуулагч Ш.Эрдэнэбилэг, мөн ахмад тамирчид болох Д.Дашдорж, Л.Баасанжав нарыг Ардын Хувьсгалын 90 жилийн ойн медалиар шагналаа. “Онц тээвэрчин” тэмдгээр С.Эрдэнэчулуун, Б.Хадбаатар, “Манлай онц тээвэрчин” хүндэт тэмдгээр Л.Ишдорж, Н.Банзрагч, Н.Сүхбат нарыг шагнасныг МАМСХ-ны ерөнхийлөгч Г.Батхүү гардуулан өглөө. Мөн шилдэг баг, шилдэг мотоциклийн клубыг оны шилдгээр шалгаруулан шагнасан юм. МАМСХ-ны тамирчдын тухайд 2012 онд ААШТ-ий 3 дахь шатны уралдаанаас гадна ирэх оны 5-р сард болох Бүх ардз түмний спартикад, Ралли Монголиа, ӨМӨЗОронд явагдах Ралли зэрэг тэмцээн хүлээж байна. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Тэнэгтээд л дандаа улс төр ярих юм. Тэр гавьяат чинь хоол юм уу? Энэ хүү чинь хэнээс ч гуйхгүй хүчтэй хүү за
2011-12-21
bayar hurgyeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeee
2011-12-21
Õàëèóíáîëä ÌÀÍÀÍ-í ãèø¿¿í áèø þì àà äàà. ÌÀÍÀÍ-ä õàðüÿàëàãäàæ áàéñàí áîë ºäèéä ãàâüÿàò áîë÷èõñîí áàéõã¿é þó.
2011-12-21