Буудлагын ДАШТ эхэллээ

img

Арабын нэгдсэн Эмират улсын Ал Аин хотноо энэ сарын 7-14 ны хооронд зохион байгуулагдах Дэлхийн Оюутны аварга шалгаруулах буудлагын V тэмцээний албан ёсны нээлтийн ажиллагаа болж байна. Энэхүү тэмцээнд манай улсын есөн мэргэн буудагч цэц мэргэнээ сорихоор Ал Аин хотыг зорьсон.

Эрэгтэй гар бууны дасгалд ОУХМ Э.Даваахүү, СМ Н.Цэрэнтогтох, СМ О.Төгөлдөр нар өрсөлдөх бол эмэгтэй гар бууны дасгалд ОУХМ Т.Баярцэцэг, ОУХМ Ө.Өлзийням, СДМ Б.Сувд-Эрдэнэ нар цэц сорино. Харин эмэгтэй урт бууны дасгалд ОУХМ О.Янжинлхам, Г.Нандинзаяа, СМ М.Түвшинжаргал нар оролцох юм.

а

Дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Х. Ундралбат ажиллаж буй. Манай оюутан тамирчид 2003, 2008, 2012 оны Дэлхийн Оюутны аварга шалгаруулах тэмцээнүүдээс 10 медаль хүртэж байжээ.

а

Тамирчиддаа амжилт хүсье.

ө

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ