ОУХМ П.Лхамдэгд 11-р сарын “Шилдэг тамирчин” боллоо

img

МҮОХ-ноос тухайн сард болж өнгөрсөн тэмцээн уралдаанд амжилт үзүүлсэн тамирчдаа алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор “Сарын шилдэг тамирчин” төслийг өнгөрсөн сараас хэрэгжүүлж эхэлсэн. 10-р сарын шилдэг тамирчнаар 2011 оны дэлхийн аваргын хүрэл медальт, ирэх оны олимпийг зорих эрхээ өвөртлөөд байгаа МУГТ П.Сэрдамба тодорсон бол энэ сарын шилдэг тамирчнаар жудо бөхийн гранпри тэмцээний аварга, ОУХМ Лхамдэгд шалгарлаа. Энэ сарын шилдэг тамирчны шалгаруулалтанд Жудо бөхийн 2011 оны гран при тэмцээний аварга, ОУХМ П.Лхамдэгд, Фиде мастер, А.Энхтуул, жудо бөхийн ОУХМ Д.Төмөрхүлэг, сумогийн их аварга Хакухо М.Даваажаргал, Монгол Улсын гарьд Н.Ганбаатар нар нэр дэвшээд байсан. Ингээд 46 хувийн саналаар 11-р сарын “Шилдэг тамирчин” болж цом гардан авлаа. Тэрээр энэ онд Нидерландын Амстердам хотноо болсон жудо бөхийн гран при тэмцээний -78 кг-ийн жинд алтан медаль хүртсэн юм. Сарын шилдэг тамирчныг тодруулдаг санал асуулгын төсөл нь Онлайнаар явагддагаараа онцлогтой. Тэрээр нийт шалгаруулалтын 50 хувийг эзлэх онлайн санал асуулгад 3-р байрт жагсаж байсан ч МҮОХ, МССХ болон бусад байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн тусгай комиссийн дүнг нэгтгэсний дараа Сарын шилдэг тамирчнаар шалгарсан анхны эмэгтэй тамирчин боллоо. Түүний араас 4-хэн саналын зөрүүгээр Фиде мастер А.Энхтуул 2-р байрт шалгарч аман хүзүүдлээ. Энэ төслийг МҮОХ, МССХ, Монголын спортын маркетингийн агентлагтай хамтран зохион байгуулж байгаа. Цаашид ч энэ төслийг тогтмол хэрэгжүүлэх юм байна. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hudlaa luibariin yum a boli za odoo bur udriin tsagiin sekundiin tamirchin hii za ard tumnii eleg doog bolgoj humuus ee ibgej taltsuulj bha bolimoor yum a sport oilgood demjeed bga humuus durgui bh ni medeej olimpiin horoo dandaa budialaan hiidgee boli za tar aa za durgui hurj bnaa
2011-12-22