Уран аюул биш хөгжил авчрахыг малчид бид үзлээ

img

Зэлэн дээрх уяатай тугал машинтай хүмүүсийг харан дороо оодогнон цовчих нь тун эгдүүтэй. Утасны камераараа зургийг нь авахаар дөхөхөд тугал нүдээ бүлтийлгэн ийш тийш дүрвэн тонгочоод, хөөрхөн царайг нь авч болдоггүй ээ. Ирсэн зочдоо гэртээ орохыг гэрийн эзэгтэй урьсаар түрүүлэн явлаа. Гэрийн эзэн Батбаяр бидэнтэй хамт сумын төвөөс ирсэн юм. Мал нь бэлчээрээсээ хараахан ирээгүй бололтой. Говийн наран шингэх дөхөж толгодын цаагуур оржээ. Гэрийн баруун талд ардаа чиргүүлтэй “УАЗ-469”, бас хөнгөн тэрэг, “ДДШ” сансрын антенн байна. Зүүн талдаа зуны амбаар, аргал түлээгээ өрсөн харагдана. Гэрийн хойд талд морины уяа байх аж. Чиргүүлтэй “УАЗ-469”-г ус зөөх гэх мэт ойрын зуурын амьжиргаандаа ашигладаг бололтой. Энэ бүхэн ч өнөөгийн малчин айлын нийтлэг дүр зураг.

1

Энэ бол Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Шавагтай гэдэг газар зусч байгаа  малчин Л.Батбаяр гуайнх. Мянгат малчин Л.Батбаяр 1985 онд цэргийн албанаас халагдаж ирснээсээ хойш энэ нутагтаа амьдарч байгаа. Тэрбээр малаа маллахын зэрэгцээ сумынхаа Иргэдийн хурлын төлөөлөгчийн сонгуульт ажилтай. Нутгийнхан нь түүнийг аливаа асуудалд няхуур, хэрсүү ханддаг, үг цөөнтэй ч үнэн үгтэй гэх юм билээ. Тэдний хүүхдүүд сургууль соёл, ажил амьдралын мөр хөөн Улаанбаатар хотыг зорьжээ. Биднийг зорин очиход намаржаандаа эхнэр, ач охины хамт угтсан юм. Бага охин нь хотод Анагаахын сургуулийг ноднин төгссөн байна. Бие тулгар тул нөхрийн хамт аав ээждээ туслан хамт намаржиж байгаа аж. Дөрөв орчим насны ач охин нь өвөө эмээгийн амины хүүхэд бололтой. Аав ээж хоёр нь Улаанбаатарт, зундаа өвөө эмээ хоёр дээр нь авчирч өгдөг. Мэдээж, агаар салхинаас гадна өвөө эмээ хоёр нь айраг, тараг, ааруул тосонд бөмбөрүүлдэг бололтой. Намар хичээлийн шинэ жил эхлэхээр  аав ээжээ зорин цэцэрлэгт хүмүүжинэ гэж байсан. Энэ нь бас хөдөө аав, ээж нь байдаг манай хотын залуусын нийтлэг дүр төрх. Өвөлдөө угаараар амьсгалдаг нийслэлчүүд  бидэнд  агаарын сайхан юун юунаас хэрэгтэй амин дэм болоод байгаа билээ.

1

Улаанбадрах сумын нутагт Францын хөрөнгө оруулалттай “Арева Монгол” компанийн охин компани болох “Кожеговь” ураны хайгуулын үйл ажиллагаа явуулдаг. Сүүлийн үед иргэний хөдөлгөөнхөн тус компанийн үйл ажиллагаанаас үүдэлтэй малын өвчлөл гарч байгаа талаар ярьж,  ураны  хайгуулыг эсэргүүцэж байгаагаа үе үе мэдэгдэх болсон. “Арева” компанийн зүгээс  нутгийн малчдын төлөөллийг ураны олборлолт явуулдаг Казахстан дахь “Катко”-гийн уурхайн үйл ажиллагааг танилцуулахаар болсон. Казахстан явах малчдын нэг нь Батбаяр гуай. Тиймээс ч биднийг очиход гэргий нь түүний аяллын бэлтгэлийг хийх, зочдоо дайлах гээд тун завгүй байлаа.

1

Батбаяр гуай энэ нутгийн уугуул. Улаанбадрах суманд амьдраад 40 шахам жил болж байгаа. Одоо байгаа намаржаандаа үе үе нутагладаг гэнэ. Н.Батбаяр гуайн нутаглаж байгаа намаржаа нь “Кожеговь”-ийн “Дулаан-Уул”-ын ордоос 50 орчим километр зайтай аж.

Ураны холбоотой асуудлаар Батбаяр гуайн сэтгэгдлийг сонсоход “Нутгийн иргэд бид ураны үйл ажиллагааг эсэргүүцэж байна. Ураныг ялгаруулж авахын тулд тусгай багажаар хүхрийн хүчлийг ашигладаг гэсэн. Энэ нь газрын гүн дэх өвс  ургамалд сөргөөр нөлөөлнө. Агаар салхиар дамжиж малын эрүүл мэндэд ч нөлөөлөх байх. Сүүлийн үед малын өвчлөл манай суманд их гарч байна. Шинжилгээнд явуулахад зүүн Азийн орнуудад байдаг өвчлөл гэж байна. “Арева” компанийн зүгээс орон нутгийн ард иргэд бидний эсэргүүцэлтэй холбогдуулан Казахстанд дахь уурхайнхаа үйл ажиллагаатай танилцуулах хүсэлт тавьсан юм шиг байна. Сум, орон нутгийн удирдлагууд бидний хэдэн малчдыг Казахстан улс руу явуулахаар болж байна” хэмээж байлаа. Өмнө нь “Кожеговь” компанийнхан өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулж байсан эсэхийг сонирхоход “Бидэнд уулзалт хийж, үйл ажиллагааныхаа талаар яриа хийж байсан. Гэхдээ малчид бид эсэргүүцдэг болохоор уулзалт энэ тэрд хүн цуглах нь ховор байсан биз ээ. Нөгөөтэйгүүр тэр уулзалтад очиж сонирхон үзээд сууж байх зав малчин бидэнд тэр бүр байхгүй дээ.

1

-Танай мал хэр өвчилж байна вэ. Ургийн гажигтай төл гарсан уу?

-Мал өвчилж байгаа. Элэг, уушиг нь өвчилсөн байдаг. Гэхдээ уранаас болсон эсэхийг нь шинжилж тогтоогоогүй л байна. Харин ургийн гажигтай төл гараагүй. ҮХААЯ, мал эмнэлгийнхэн анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж боддог юм. Малыг вакцинжуулах, эрүүлжүүлэх арга хэмжээг улсаас зохион байгуулах хэрэгтэй гэж боддог.

1

-Компанийн зүгээс газар доогуур уусган олборлох нь аюулгүй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга гэж ярьж байгаа. Энэ талаас нь хэр хүлээж авдаг бол?

-Өнөөдөр Монгол Улсад ил олборлох аргаар маш олон уул уурхайн компани үйл ажиллагаагаа явуулж байна. Компанийнхан танилцуулдаг л байх. Тэр бүр очиж уулзаад байхгүй юм. Одоо Казахстан улсад очихдоо уул уурхайгаар нь орж, малчидтай уулзах юм шиг байна. Ямар байгааг нь очоод нүдээр хараад л мэдье дээ.

1

Ийнхүү Батбаяр гуай ураны үйл ажиллагаанд тийм ч сүжигтэй биш байгаа нь илт. Гэхдээ орон нутгаа төлөөлж явж байгаа болохоор “их хариуцлага” хэмээн яриан завсартаа дурдан, тамхи нэрэн үе үе санаа алдах нь анзаарагдана.

Дорнын говиос “Катко”-гийн ураны уурхайтай танилцаж ураныг судлахаар найман малчин бусдыгаа төлөөлөн Казахстаныг зорьсон юм. Алматы-д малчдыг Катко үйлдвэрийн Ерөнхий захирал Жерар  Фри хүлээн авч уулзсан.

1

Франц, Казахстаны хамтарсан “Катко” компани 1996 онд байгуулагдсан. 2008 оноос үйл ажиллагаа нь эрчимжсэн байна. Жилдээ 1300 орчим тонн уран үйлдвэрлэдэг байсан бол 2008 оноос энэ хэмжээ 4000 тоннд хүрчээ. Учир нь энэ жил үйлдвэрлэлийн гэрээ байгуулагдаж, ажил  нь эрчимжсэн ажээ. Дараагийн жилээс нь буюу 2009 оноос “Катко” газар доогуур уусган олборлолт явуулдаг  дэлхийн тэргүүлэгч компани болон өргөжжээ. 4000 тонн гэдэг нь дэлхийд жилд үйлдвэрлэдэг ураны зургаан хувь аж.

Казахстан улс 170 дүүрэг, 14 мужтай аж. Тус улсын Сузак дүүргийг уурхайн дүүрэг гэж болно. Шимкент, Сузакийн нутаг дэвсгэрт “Катко” үйл ажиллагаагаа явуулдаг. Тиймээс тус компанийн ажилчдын дийлэнх хувь нь дээрх  дүүргийн иргэд  гэнэ.

1

Ураны үйл ажиллагаа явуулж эхлэхэд нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулж байсан уу хэмээн малчид “Катко”-гийн удирдлагаас асууж байлаа. Тус улсад 1980 оноос ураны олборлолт явуулж байжээ. Тиймээс дахин ураны үйл ажиллагаа явуулахад иргэдийн эсэргүүцэлтэй тулгараагүй гэж хариулж байлаа. Казахстаны иргэд ураны уурхай гэж юу болохыг мэддэг, урантай танил болсон байсан аж. Гэхдээ хамгийн анх ураны уурхай нээгдэж байхад иргэд маш их асуулт тавьж, үл итгэх байдалтай байсан гэнэ. Тус компанид ажилладаг байсан орон нутгийн иргэд ураны үйл ажиллагааг бусдадаа тайлбарлан хэлж өгсөн нь сайн сурталчилгаа болсон гэж үздэг юм билээ. Казахстанд үйл ажиллагаа явуулж байгаа уурхайнуудын нэгээс бусад уурхай нь гүний, газар доогуур уусган олборлох аргаар үйл ажиллагаагаа явуулдаг байна.

1

Газар доогуур уусган олборлох арга нь байгальд маш бага сөрөг нөлөө үзүүлдэг,  зардал бага гаргадаг, дэд бүтэц шаарддаггүй зэрэг сайн талуудтай гэнэ. Уран байрлаж байгаа усны үе нь ундны усанд тохирохгүй. Яагаад гэвэл дотор нь уран байгаа. Тиймээс ч хүн, амьтан хүрч хэрэглэхгүй хэсэг. Катко дээр байрлаж байгаа хүмүүс ундны усаа  маш гүнээс татдаг. Яагаад гэвэл ундны ус маш цэвэр байх шаардлагатай. Ураныг гаргаж авахаар шахсан хүхрийн хүчлийг алдах аюул маш бага. Катко-гийн тухайд өнөөдөр ч ийм аюул гараагүй. Хүхрийн хүчлийг алдахгүйн төлөө хөдөлмөрийн аюулгүй байдлыг дээд зэргээр анхаарч ажиллаж ирдэг. Тэнд хүхрийн хүчлийг алдах аюулаас болгоомжлон пизометрийн хяналтын цооног байрлуулдаг. Пизометрийн цооногт хүхрийн хүчил мэдэгдвэл үйл ажиллагааг шууд зогсоогоод завсарлах, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа явуулсаны дараагаар ажлаа эхлүүлдэг. Уран байрлаж байгаа уст үеүдийн хооронд ус үл нэвчүүлэгч шавран давхарга байдаг. Уран бол маш бага цацраг идэвхтэй элемент. Гэхдээ уран бол маш хүнд металл. Яг мөнгөн ус, хар туглага шиг. Нэг хүн урантай ус уухад цацраг идэвх нь биш элемент нь хүний бөөрний хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг. Цөмийн, эмнэлгийн, нисэхийн салбарт ажилладаггүй иргэдийн жилд авч болох ураны тунгийн хэмжээ “2.4+1” буюу жилд 3.4 миллизивертийн шарлага авч болдог байна. Ер нь шарлага хэдий хэмжээтэй авч болох нь тухайн орны байгалийн онцлогоос хамаардаг аж. Харин дээрх салбаруудад ажилладаг хүмүүсийн хувьд “2.4+20”  миллизивертийн тунг авч болох бөгөөд байнгын эмчийн хяналтад байдаг байна. Гэхдээ дээрх тунгийн хэмжээний шарлагад өртсөн хүн эрүүл мэндэд нь ноцтой аюул учирна гэсэн үг биш гэдгийг мэргэжилтнүүд хэлж байлаа. “Катко”-гийн уурхайн ажилчид жилдээ 2.2 миллизивертийн тунг авдаг байна. Энгийн жишээгээр хүмүүс эмнэлэгт рентген зураг авахуулдаг. Энэ нь тухайн хүний биед шарлагын тун орж байна гэсэн үг юм. Гэвч авч байгаа тунгийн хэмжээ маш бага байдаг байна. Хүний эрүүл мэндэд аюул учруулж болох тунгийн хэмжээ жилд 100 миллизиверт байх аж. Тухайлбал, Фукушимагийн ослын дараагаар тэнд ажилласан ажилчдын хамгийн өндөр цацрагийн шарлагын тун авсан нь жилд 7 миллизиверт байжээ. Энэ хүмүүс одоо ч ажлаа хийсээр байна. Яагаад гэвэл цацраг идэвх гэдэг хүний биед шууд нөлөө үзүүлдэг юм биш. Хүнийг шууд үхэлд хүргэх тунгийн хэмжээ нь 10 мянган миллизиверт. “Арева”-гийн хөрөнгө оруулалттай Монгол Улс дахь төсөл хэдхэн жилийн бус олон жилийн настай үйл ажиллагаа байх юм. Энэ хөрөнгө оруулалт нь тухайн компаниас гадна тухайн улсын эдийн засагт ч ашгаа өгч байх ёстой. Мөн сум орон нутгийн хөгжил, эдийн засагт ч ашгаа өгч байх ёстой юм.

1

Харин тус компани орон нутагт тогтвортой хөгжил, нийгмийн халамжийн чиглэлийн үйл ажиллагаа ихээхэн өрнүүлдэг юм билээ. Хоёр талын гэрээнд ч энэ асуудлаар тодорхой тусгасан байдаг аж. Тогтвортой хөгжлийн чиглэлээр хийх ажлыг урт хугацаагаар төлөвлөдөг байна. Орон нутгийн удирдлагуудаас нийгмийн эмзэг бүлэгт чиглэсэн ажил хэрэгжүүлэх хүсэлт ирдэг байна. Энэ нь нэг талаас манай улстай адил төстэй гэх юм уу даа. “Кожеговь” компани Дорноговийн Улаанбадрах суманд малгүй иргэдийг малжуулах, иргэдийг ажилд авах зэрэг тогтвортой хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна лээ. Гэхдээ Катко-гийн хувьд олборлолт, үйлдвэрлэлээ явуулаад эхэлсэн болохоор энэ талаар хэрэгжүүлсэн төсөл нь далайцтай юм билээ гэж болно. Учир нь Сузак дүүрэгт сургууль, цэцэрлэг, мал эмнэлгийн газар баригдсан байна лээ. Тус дүүргийн өмнөх сургууль нь 1953 онд баригдсан байжээ. Тиймээс орон нутгийн удирдлагын хүсэлтээр сургуулийн барилгыг бариад зогсохгүй, анги танхим, спорт зал, гал тогоо гээд бүгдийг иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангаж өгсөн байна лээ. Сургууль нь мөн өдөр өнжүүлэхтэй. Хүүхдүүд хичээлээ тараад эцэг эхийн ажлын цаг тартал өдөр өнжүүлэхдээ амарч, унтах зориулалтын танхимтай. Энэ нь манай малчдад тун их таалагдсан шүү. “Катко”-гийнхон тогтвортой хөгжлийн чиглэлд 2003 оноос хойш  нийтдээ 11.5 сая ам.долларыг зарцуулжээ.

1

Сузак дүүрэг байгаль цаг уурын хувьд хуурайшил ихтэй газар юм. Тавдугаар сард нь ганц нэг удаа бороо ороод бусад үед нь халуун бүгчим өдрүүд үргэлжилдэг гэнэ. Манай Дорноговьтой гандуу хэдий ч бут, заг нь ургасан байх аж. Малчдын хувьд уурхайгаа тойроод өвөлждөг юм билээ. Харин зундаа бэлчээрийн сайхныг даган оторлодог байна. Манай малчид тус дүүргийн мал эмнэлгийн газрынхнаас малын өвчлөлийн талаар асууж лавлаж байв. Мал эмнэлгийн газрынхан малын бруцеллёз зэрэг өвчин байдаг ч Дорноговь аймагт гараад байгаа өвчлөл байхгүй гэж байлаа.

Казахстан улсын хувьд малыг хувьд шилжүүлсэн хэдий ч мал эмнэлэг нь төрийнх юм байна. Улсаас малыг жилдээ нэг удаа вакцинжуулдаг гэнэ.

1

Малчид Каткогийн уурхайтай танилцаж, үйл ажиллагааг нь биеэр үзэж, Сузак дүүргийн удирдлага, мал эмнэлгийн эмч нартай уулзсан “завгүй” өдрүүд үргэлжилж байлаа. Каткогийн өрөмдлөгийн, олборлолтын үйл ажиллагаатай танилцсан малчид ажилчдын хөдөлмөр хамгаалал, техникийн дэвшлийг сонирхон харахын зэрэгцээ ураны олборлолт хүн малд ямар сөрөг нөлөөтэй талаар байнга асууж явлаа. Харин Сузак дүүргийн удирдлага, жирийн малчдаас эхлээд Каткод ажиллаж байгаа ажилтнууд хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангаж ажиллавал уранаас айх зүйлгүй гэдгийг онцолж байсан юм.

1

Байгаль цаг уурын хувьд хуурайшмал энэ газарт бут заг ургаж, мал бэлчээрлэж байгаа нь малчдын анхаарлыг татаж байсан юм. Малчдын төлөөлөл тус нутгаас бэлчээрлэж байгаа малыг төхөөрч үзэх хүсэлт гаргасан байлаа. Тиймээс ч Сузак дүүргийн малчин айлаас  мал худалдан авсан юм. Мэдээж усыг нь уувал ёсыг нь дага гэгчээр тухайн нутгийн заншлаар, нутгийн иргэн малаа төхөөрсөн. Малын уушги бэлцрүүтсэнийг эс тооцвол гэдэс дотор нь эрүүл байлаа. Эндээс  ураны үйл ажиллагаа  хүн, байгальд хоргүй юм байна гэх итгэл үнэмшил нь илүүтэй  илэрсэн нь малчдаас анзаарагдана лээ.

1

Тиймээс ч малчдын зүгээс “Энэ эрүүл мал байна. Манай малын уушиг нөжирсөн байдаг. Гэтэл эндхийх эрүүл байна. Манай малын эмч нар хатгаа гэж оношилдог. Бид ураны хор гэж андуурч бодоод байжээ. Ураны уурхай дээрээ бэлчээрлэж байгаа мал эрүүл саруул байна. Бид чинь гол нь малын эрүүл мэндийг нь үзэхийг зорьсон юм. Эндхийн малчид ч мал нь өвчилбөл малын эмчдээ шуурхай ханддаг. Эмч нар нь ч халдвар тараахгүй шуурхай арга хэмжээ авдаг юм байна” хэмээцгээнэ.

1

"Энэ бол өвчин биш. Идээ бээртэй байх юм бол өвчин гэж үздэг. Өвлийн цагт дааруулсан, зуны цагт даарсанаас болж шалтгаалж гардаг. Уушгины идээт үрэвсэл манайд байдаггүй. Элэг, зүрх бусад эрхтэн зүгээр байсан" хэмээн дүүргийн мал эмнэлгийн дарга нь ярьж байлаа.

1

Казахстаныг зорьсон малчин Л.Батбаяр гуайгаас энэ удаагийн танилцах аяллын талаар төгсгөлд нь сонирхсон юм. Тэрбээр “Бид олон зүйлийг үзэж сонирхлоо. Бас олон ч асуултдаа хариулт авлаа. Мянга сонсохоор нэг үз гэдэг. Үнэхээр ураны үйл ажиллагаа аюулгүй юм байна гэдгийг биеэр харж үзлээ. Ажлын хажуугаар Казахстаны хөгжил, соёл, ард иргэдийн найрсаг зочломтгой зан их таалагдлаа. Дэд бүтэц, зам сайн хөгжиж, мод өндөр ургажээ. Их ажилсаг хүмүүс юм. Жимс, ногоогоо өөрсдөө тарьж ургуулсан байна” хэмээж байв.

1

Долоо хоногийн аялал хийгээд ирсэн Л.Батбаяр гуай аяншиж ядарсаныг эс огоорсон бололтой. Манай гэрийнхэн сайн сууж байна гэсээр угтлаа. Нутгийн хүмүүс ч тэднийд хол ойрын сонин дуулгахаар орж гарах. Тэрбээр холын сониноос тэдэндээ хуучилна.

“Бороо хавартаа ганц ордог, хуурайшилттай газар юм. Тэгсэн хэрнээ элсэндээ заг, бут нь ургах юм. Заг чинь талд л ургадаг шүү дээ, манай энд. Гэтэл элсэнд нь буттайгаа хамт ургасан байх юм. Элсэнд нь өвөлжсөн ус байдаг бололтой. Ус хэр вэ гэхээр “много” л гэх юм. Үйлдвэр, хайгуул, өрөмдлөг, худгийн талбай гээд бүгдэнгээр нь л орлоо. Мал эмнэлэг, малчин айлаар ч  орлоо. Казахстан чинь мод сайн тарьдаг газар юм. Казахстанчууд чинь ураныхаа уурхайтай зэрэгцээд л өвөлжиж, амьдраад байдаг юм байна. Уран чинь айдас дагуулах эд биш юм байна. Харин ч ураныг олборлоод үйл ажиллагааг нь зөв чиглэлд явуулбал манай улсыг хөгжилд хүргэх юм байна” хэмээн хуучилна.

1

Басхүү тэрбээр хавь ойрынхныхоо мэнд усыг асууж, газраар, тэнгэрээр, галт тэргээр хэрхэн явсанаа сонирхуулан ярих зуур “адуугаа нэг эргээдхэе” хэмээн морио эмээллэн мордоод салхи татуулан одлоо.

1

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
za daa hotiinhoo hortoi utaag shiidej chadahgui uls uran ter shar nuntagaar oroldood ch hereggui bizdee gunii us bohirdood uuh usgui bolood ireh ued 76 maani jiliin tusuviin tallaar talaar ni zasaj zalruulna gej ideh bhda kkk gehdee ingej tarhi ugaaj bgaa ym chin olborloh ni todorhoi boloj dee ireedui hoich ue min hoorhiidoo
2014-10-14
hudlaa hudlaa:
gants unen gevel tiim ayuulgui tehnologi gej baihgui
2014-10-11
uhlee haisan:
ur udmiinhaa ovchin zovlond shanalj uhehiig demjij bgaa yostoi malnaasaa dor erguu *
2014-10-10
bid nar:
uranaas gadna polonii hii baidaltai radon geed mash olon hort tsatsrag idevhtei bodis baidag yum.malchd yuugaa medeh ve? amia hicheesen bertegchinguud, delguur hesch amaa angaij baigaad l irne biz....
2014-10-10
unshigch:
uran mash baga tsatsrag idevhitei bodis gene. yostoi hutsavaa. tarhi ugaalt yvagdaj baigaan baina. physikst nar uuuniigee sain tailbarlaj ogoh heregtei dee. hagas zadraliin ue gej yu gej baigaam. undnii us yaj bohirdoh be. huhriin concentratsitai huchil ymar ayultai be ene ter geed. ternees bish 14 honogt jiriin malchin haraad oilgohgyi.
2014-10-10
12344:
за хө ингээд энгийн малчин ард улс орныхоо асуудлыг шийдчихдэг юм бол элбэгээг буулгая аа
2014-10-10
oroihonch mash zuv zuil hiij :
iim yum ali ert hiih baisan yum. heden segzelzuuruud odoo yu gej burah boldoo
2014-10-10
хаха хаха:
айхтар мэдлэгтэй юм үзэж нүд тайлсан жинхэнэ монгол малчин хүн байна даа. өөр юу ч хэлхэв дээ :)
2014-10-09
зочин:
оросуудад -бид монголын уул уурхайн баялагаас заавал хувь хүртэх ёстой гэсэн гоморхол бухимдал байдаг юм билээ. тэд л монголыг гадны 3 дагч орнуудын уул уурхайн аваргуудад алдахгүй тулд л уран маш хортой гэсэн тархи угаалтыг өөрсдийн гар хөл бологч авилгачин улс төрчдөөр байнга явуулж ирсэн. энэхүү тархи угаалт сүүлийн 10-аад жилээс бүр ширүүссэн. оросууд оюу тогой, таван толгой, асгатын орд, өргөн цариг, дээрээс бас одоо энэ ураныг алдах болчоод бур ч бухимдалтай байгаа.
2014-10-09
zuv zuv:
zuv hereglevel yah ch ugui shtee. hetsuu umaa.
2014-10-09
иргэн:
германы эрдэмтэд "францууд атомын цахилгаан станцын ойр мал бэлчээгээд авдаг зураг нь хүн төрөлхтнийг хуурч чадахгүй" гэж хэлдэг нь үнэн л байх даа. энэ малчныг норсүрэн, гэрэлт-од нарын нутагт шилжүүлье гэвэл юу хэлэх бол ?
2014-10-09
unshlaa:
mash zov bichsen baina.
2014-10-09
unshigch:
ene ch baahan mungu hiisen mongoloo geh setgelgui hunii bichsen piar bn daa. yaag malchin hun ingej helsen yrisan baij haragaach
2014-10-09
unshigch:
ene ch baahan mungu hiisen mongoloo geh setgelgui hunii bichsen piar bn daa. yaag malchin hun ingej helsen yrisan baij haragaach
2014-10-09
irgen:
uran shar nuntag helbereeree yamarch ayulgui. mongoliig uraniig orosod uguh gesen heseg buleg humuusiin yavuulgaar hudal medee taraaj munguur jagsaal zohion baiguulaad bga yum
2014-10-09
уран аюултай:
уран бол манай гарагийн хамгийн аюултай цацраг идэвхит бодис мөн. фукушима, чернобылийн атомын цахилгаан станцуудын сүйрлийг санагтун. хор уршиг, аюултай үр дагавар нь цаашид хэдэн зуун жил үргэлжлэхийг тооцох аргагүй. харин манай өнөөгийн эрх баригчид сонгуулийн дөрвөн жилдээ л амжуулж байвал ямар ч муу муухай хэрэг хийхэд бэлэн байгааг монгол дахь ураны хайгуул, олборлолтын асуудал илт харуулж өглөө.
2014-10-09
malchin:
tarhiig n zad ugaajee, mal shigee mal yum daa.
2014-10-09
1234:
байгаль орчин, нутаг ус, хүн мал минь гэсэн хүмүүсийг, ялангуяа малчдыг гадаадад аваачиж 7-10 хонуулаад ирүүлэхэд л яг энэ хүн шиг "уран хоргүйм байна. талхан дээрээ масло түрхээд, уран шар нунтаг цацаад идсэн ч болно" гээд л эргээд ирдэг юм байна.
2014-10-09
biden:
malchid oilgohgui shuu dee.tarhiig na ugaaj baigaa yum.gunii usaa gazar nutgaa hezee ch dahin ashiglahgui gej baigaa bol uran olzvorloh teneg alham hiih yum biz dee.
2014-10-09
zail:
uran olborlohdoo asuudal algaa ayulgui gargalaa getel urany ashiglasan hogoo uran anh gargasan nutagt n bulshildag gesen shuudee
2014-10-09
зочин:
казакстан явж үйлдвэр үзэж байхаар монголдоо тийм аюул багатай, өндөр технологитой үйлдвэрийг нь бариулбал яасын бэ? буурай орнуудад тэр сайн технологио хэрэгжүүлж болдоггүй юм уу.
2014-10-09
маш зөв:
уран олборлх нь аюулгүй гэдгийг өөрөөр яаж нотлох юм? маш зөв арга хэмжээ болсон байна. газар доорх баялагаа ашигласнаар бидний амьжиргаа сайжрана. одоо энэ малчдын тархийг угаадаг хөдөлгөөнийхөн амаа таглах байлгүй.
2014-10-09
маш зөв:
уран олборлх нь аюулгүй гэдгийг өөрөөр яаж нотлох юм? маш зөв арга хэмжээ болсон байна. газар доорх баялагаа ашигласнаар бидний амьжиргаа сайжрана. одоо энэ малчдын тархийг угаадаг хөдөлгөөнийхөн амаа таглах байлгүй.
2014-10-09
xaxaxa :
8 malchin yavuulj taniltsuulsan genee kkk ene ni tgeed malchnii oilgoh asuudal mun uuu muu hulgaichuud huuhdeer togloj bgaa yum shig zan gargana tegne bhaa muu huurnuud eh ornii hulgaich nar
2014-10-09