”Говь” ХК -ийн Цагаан сард зориулсан шинэ загварууд худалдаанд гарлаа

img

Монголын ноолуурын салбарт тэргүүлэгч “Говь” ХК Монгол түмний баяр Цагаан сарыг угтан хэрэглэгчиддээ зориулан үндэсний хээ угалз, монгол дээл хувцасны хэв шинжийг агуулсан шинэ загваруудаа худалдаанд гаргасан байна. Залуучуудын хувьд монгол үндэсний дээлийг цагаан сараар өмсөхөөсөө илүүтэйгээр үндэсний хэв шинж бүхий орчин үеийн загвартай хувцас сонирхох нь элбэг байдаг.Тэгвэл шинээр худалдаанд гараад байгаа загваруудыг голчлон залуучуудад хүргэхээр зорьж хийсэн гэдгийг дуулгахад таатай байна. Цагаан сарын шинэ загварууд нь эрэгтэй 1 төрлийн, эмэгтэй 5 төрлийн загвартай ба нийт 16 өнгөний сонголтойгоор худалдаалагдаж байгаа юм.

Мөн хайртай дотны, эрхэм хүмүүстээ барих өөр нэгэн бэлгийг танд санал болгож байна. Монгол үндэсний хээ угалзаар чимэглэсэн 100% ноолууран нэхмэл ороолтуудыг Цагаан сарын баярыг тохиолдуулан худалдаанд гаргаад байгаа бөгөөд та хэн нэгэнд бэлэг болгон өгөх эсвэл дээл хувцасан дээр өмсөж зүүх гээд тэр чигээрээ цагаан сарын баярт зориулагдсан тансаг, бас дэгжин бэлэг гэж хэлж болох юм.

Дээрх шинээр гарсан загваруудыг зөвхөн “Говь” ХК –ийн дэргэдэх ТӨВ ДЭЛГҮҮР дээр худалдаалж байгаа аж.

Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингэсийн өргөн чөлөө, Үйлдвэрийн гудамж Утас: 343677, Факс: 3473081, И-мэйл: marketing@gobi.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ih saihan zuil Goviinhon hiijee. Olon tumen jiriin irged hudaldan avah bolomj yamar baidag boloo. Une hanshiig nuuts bish bol sonirhuulj boldoggui yumuu? 2 namiin amlasan 2.5 sayaaraa tanai buteegdehuuniig hudaldan avch boloh uu? Hariu ilgeevel olon tumen bayrlana daa.
2011-10-19