“Чөлөөт хос”-ын нээлт маргааш болно

img

УДЭТ-ын уран бүтээлчдийн хэрэгжүүлж бэсрэг жүжгийн төслийн зургаа дахь уран бүтээл насанд хүргэчдэд зориулсан хайрын жүжиг “Чөлөөт хос” энэ сарын 10-ны өдөр буюу маргааш нээлтээ хийнэ.

а

Энэхүү уран бүтээл нь  Италийн нэрт  зохиолч, Нобелийн шагналт Фо.Дариогийн зохиол бөгөөд УГЗ Ч.Найдандоржийн найруулгаар УДЭТ-ийн тайзнаа тавигдах гэж байна. Жүжгийн зураачаар соёлын тэргүүний ажилтан С.Ариунболд, хөгжмийн зохиолчоор Ж.Эхбаяр нар ажиллажээ. Харин “Чөлөөт хос”-ын эхнэрийн дүрд жүжигчин Ц.Баясгалан хувирах бол нөхөрийн дүрийг УДЭТ-ын залуу жүжигчин Э.Тодгэрэл бүтээж, профессорт Б.Эрдэнэбаяр тоглох юм.

а

Жүжигт Антония бүсгүй нөхрийнхөө эх захгүй янаг амрагийн явдлаас залхан амиа хорлохыг завдана. Харин өөрийн чөлөөт амьдралыг илүүд үзсэн нөхөр нь түүнийг элдвээр тайтгаруулж ядаад эцэстээ “чөлөөт хос”-ын амьдралыг санал болгоно. Сэтгэлийн зовлонд унасан эхнэр энэ бүхнийг хэрхэхээ эс мэдэхдээ хий л шаналж, эр нөхрөөсөө өөр хэн нэгнийг хайрлана гэхэд санаанд нь үл багтавч, ийн доромжлогдон басамжлагдсан нь өөрийгөө өөрчлөгдөх сэтгэлийг төрүүлнэ. Тэрбээр урьдны уйлж унжин нөхрөө гуйсан, үхэх, салахаар айлгасан эхнэр биш болж, ганцаараа өөрийн эрхээр амьдарч болох аз жаргалыг мэдэрч, эцэстээ хайсан эр хүнээ ч олов. Харин энэ бүхнийг харсан эр нөхөр нь эхнэрээ хардан харамлаж, хайр сэтгэлтэй гэдгээ мянга хэлээд тусыг эс олсонд амиа хорлохоор хүртэл оролдож үзэвч бүх зүйл оройтсон байна.

а

Бүсгүйн сонголт хаашаа эргэхийг ... ирэх баасан гаригийн 18:00 цагт нээлтээ хийж, аравдугаар сарын 12-ныг хүртэл тоглогдох “Чөлөөт хос” жүжгээс үзээрэй.

а

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ