Жерар Депардье эмнэлэгт хэвтжээ
2014-10-09

Францын нэрт жүжигчин 65 настай Жерар Депардье хэт таргалалтаас болж эмнэлэгт хэвтсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Жүжигчин Москва хотод байрлах нэгэн хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Тэрбээр өнгөрсөн жил ОХУ-ын иргэн болсон юм.

1

Жүжигчний хэвлэлийн төлөөлөгч Арно Фриле хэлэхдээ “Депардьегийн биеийн байдал хэвийн байгаа. Түүнийг нэн даруй 30 кг хасах хэрэгтэй гэж эмч нар зөвлөсөн.  Таргалалтаас болж түүний зүрхний хэм алдагдсан” гэж ярьжээ. Жүжигчин эмнэлгээс гарсан даруйдаа фитнес клубт явахаа эмч нарт амласан гэв.

Депардье “Би орос эмч нарт итгэж байна. Өнөөдрөөс туранхай болноо” гэж жиргэжээ.  Оросын “Орт 1” телевиз мэдээлэхдээ “Жүжигчинг эмнэлэгт хүргэгдсэний дараа Ерөнхийлөгч В.Путин утсаар ярьж, хурдан эдгэрэхийг хүссэн” гэжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
kiuhb:
hurdan edgeerei
2014-10-09