Манай бөхчүүд самбын ДАШТ-нд өрсөлдөж байна

img

БНСУ-ын Сөүл хотноо энэ сарын 08-12ны өдрүүдэд зохион байгуулагдах Самбо бөхийн өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай бөхчүүд өрсөлдөж байна. Өнөөдөр тэмцээний барилдаанууд албан ёсоор эхэлж байгаа ба өсвөрийн эмэгтэйчүүдийн 40 кг, 52 кг, 65кг , өсвөрийн эрэгтэйчүүдийн 48 кг, 60 кг, 75кг-ын тамирчид дэвжээнд барилдаж байгаа юм. Мөн залуучуудын эмэгтэйчүүдийн 44 кг, 56 кг, 68кг-ын жингийн барилдаанууд болон эрэгтэйчүүдийн  48 кг, 62 кг, 82кг-ын жиншийн бөхчүүд хүч үзэж байна.

ө

Харин маргааш өсвөрийн эмэгтэйчүүдийн 44 кг, 56 кг, 70 кг, +75кг-ын тамирчид болон өсвөрийн эрэгтэйчүүдийн 52 кг, 65 кг, 81 кг, +87кг-ын жингийн бөхчүүд дэвжээнд гарна. Залуучуудын аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг, 60 кг, 72 кг, +80кг-ын жингийн барилдаан, эрэгтэйчүүдийн 52 кг, 68 кг,90 кг,+100кг-ын жингийн барилдаан болно.

а

Тэмцээний сүүлийн өдөр буюу энэ сарын 11-нд өсвөрийн эмэгтэйчүүдийн 48 кг, 60 кг, 75кг, эрэгтэйчүүдийн 56 кг, 70 кг, 87кг-ын жингийн барилдаан болно. Залуучуудын эмэгтэйчүүдийн 52 кг, 64 кг, 80кг-ын, эрэгтэйчүүдийн 57 кг,74 кг,100кг-ын жинд хүч үзэх бөхчүүд дэвжээнд гарна.

а

Тамирчдын минь амжилтын зам алтан байг.

ө

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ