Т.Баярцэцэг мөнгөн медаль хүртлээ
Арабын нэгдсэн Эмират улсын Ал Аин хотноо Оюутны дэлхийн аварга шалгаруулах буудлагын V тэмцээн үргэлжилж байна. Энэхүү тэмцээний эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны дасгалд Олон улсын хэмжээний мастер Т.Баярцэцэг мөнгөн медаль хүртлээ.
ө
Өчигдөр болсон эмэгтэйчүүдийн хийн урт бууны дасгал, эрэгтэйчүүдийн 50 метрийн гар бууны дасгалд манай тамирчид тус тус дөрөвдүгээр байрт шалгарсан билээ. Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай эрэгтэй, эмэгтэй есөн буудагч 28 орны шилдэг тамирчидтай цэц мэргэнээ сорьж байгаа юм.
а
Тамирчиддаа амжилт хүсье.
ө
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ