ДАШТ-ий эхний өдөр зургаан медаль зүүлээ
БНСУ-ын Сөүл хотноо Самбо бөхийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр өсвөрийн эмэгтэйчүүдийн 40 кг, 52 кг, 65кг-ын жингийн барилдаан болсноос 52 кг-ын жинд хүч үзсэн н.Буянхишиг хүрэл медалийн тавцанд зогссон бол эрэгтэйчүүдийн 48 кг-д барилдсан н.Мөнхбат, 60 кг-ын жинд хүч үзсэн н.Сумъяабазар нар мөн хүрэл медаль хүртжээ.
а
Харин дэлхийн аваргын дэвжээнд гарсан залуучуудаас эрэгтэйчүүдийн 62 кг-ын жинд барилдсан н.Бавуубаатар хүрэл медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн 56 кг-д хүч үзсэн н.Сэлэнгэсайхан хүрэл, 68 кг-д барилдсан н.Адилцэцэг мөнгөн медаль зүүжээ.
а
Өнөөдөр өсвөрийн эмэгтэйчүүдийн 44 кг, 56 кг, 70 кг, +75кг-ын тамирчид болон өсвөрийн эрэгтэйчүүдийн 52 кг, 65 кг, 81 кг, +87кг-ын жингийн бөхчүүд дэвжээнд гарна. Залуучуудын аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг, 60 кг, 72 кг, +80кг-ын жингийн барилдаан, эрэгтэйчүүдийн 52 кг, 68 кг,90 кг,+100кг-ын жингийн барилдаан болно.
а
Тамирчиддаа баяр хүргэж, амжилт хүсье.
а
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ