
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хотхоныг Налайх дүүргийн нутаг дэвсгэр, Шивээтийн хөндийд 1000 гаруй га газарт “Силикон валли”-ийн хамт байршуулахаар төлөвлөсөн. Энэ газар нь мөнх цэвдэгтэй бөгөөд барилга барих нөхцөл хүнд, зохих стандарт хангасан тохиолдолд барьж болох ч эрсдэл ихтэй, барилгын өртөг 2 дахин ихсэнэ гэсэн дүгнэлт гарчээ. Асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн их сургуулиудын нэгдсэн хотхоныг Багануур дүүргийн 4, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 10 мянга га газарт байгуулахаар өөрчиллөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ