Говь-Алтайд дулааны станц барина
Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит хорин тавдугаар хурал өнөөдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ. “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөшөөрлийн хугацааг 5 жилээр сунгах асуудлыг шийдвэрлэснээс гадна “Энерго сервис монтаж” ХХК-д Дундговь аймгийн Сайнцагаан суманд Эрчим хүчний барилга байгууламж /35 МВт-ын хүчин чадалтай дулааны станц/ барих ,“Мандал Голомт”ХХК-д Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд Эрчим хүчний барилга байгууламж /35 МВт-ын хүчин чадалтай дулааны станц/ барих тусгай зөвшөөрлүүдийг гурван жилийн хугацаатай олгов. Дээрх дулааны станцууд ашиглалтанд орсноор Мандалговь болон Алтай хотуудын дулаан хангамж найдвартай болж оршин суугчдын ая тухтай байдал дээшлэх юм.
ө
Мөн “Клин Энержи Ази” ХХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций суманд баригдах 50МВт-ын салхин цахилгаан станцын “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-тай байгуулах Цахилгаан эрчим хүч худалдах худалдан авах загвар гэрээг баталжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ