АЖ Ц.Батчулуунд туслах “Эгшгэн өргөл”-д хөг нэмье
“Морин хуур” чуулгыг үүсгэн байгуулагч, уран сайхны удирдаач, Ардын жүжигчин Ц.Батчулуунд туслах “Эгшгэн өргөл” аян өрнөж байна. Тэрбээр хүндээр өвчилж, гадаад улсад элэг шилжүүлэн суулгах мэс засалд орох шаардлагатай болоод буй аж. Уг мэс заслыг БНСУ-д хийлгэх шаардлагатай бөгөөд 250-300 сая төгрөгийн өртөгтэй юм байна.
а
Ардын жүжигчин Ц.Батчулууны уран бүтээлч нөхөд нь түүнд туслах “Эгшгэн өргөл” аяныг өрнүүлж байгаа юм. Аяны хүрээнд энэ сарын 20, 21, 22-ны өдрүүдэд 19:00 цагт Соёлын төв өргөөнд “Эгшгэн өргөл” хандивын тоглолт зохион байгуулагдана.
а
Түүнчлэн түүнд туслах хүсэлтэй албан байгууллага хувь хүмүүсийн хандивыг Ц.Батчулууны ХААН банкин дахь 5031089680 тоот дансанд хүлээн авч байгаа бол түүний эмчилгээний зардалд зориулан валютын дансанд мөнгө шилжүүлэх бол Ц.Батчулууны Худалдаа хөгжлийн банкин дахь 404187482 данс руу илгээхийг хүссэн.
х
Уншигч та бүхэн “Морин хуур” чуулгын үүсгэн байгуулагч, тус чуулгын ерөнхий удирдаач, Ардын жүжигчин Ц.Батчулуунд туслах “Эгшгэн өргөл”-д хөг нэмээрэй.
а
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ