Оюутны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Арабын нэгдсэн Эмират улсын Ал Аин хотноо Оюутны дэлхийн аварга шалгаруулах буудлагын V тэмцээн үргэлжилж байна. Энэхүү тэмцээний эрэгтэйчүүдийн хийн гар бууны дасгалд манай баг хүрэл медаль хүртлээ. Багийн бүрэлдэхүүнд олон улсын хэмжээний мастер Э.Даваахүү, О.Төгөлдөр, Н.Цэрэнтогтох нар цэц мэргэнээ сорьсон билээ.
ө
Мөн олон улсын хэмжээний мастер Э.Даваахүү энэ төрлийн шигшээд шалгаран буудаж, хүрэл медалийн эзэн боллоо.
ө
Тамирчиддаа баяр хүргэе.
б
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ