Улсын начин Б.Амарзаяа түрүүллээ

img

"Баянзүрх хайрханы хишиг" барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнөө болсон. МҮБХ,  Бридж групптэй хамтран зохион байгуулдаг тус барилдаан найм дахь удаагаа зохион байгуулагдсан юм. Энэхүү барилдаанд хүчит 256 бөх зодоглосноос Архангай аймгийн Чулуут сумын харьяат Бөхбилэгт дэвжээ, “Дельта констракшн”-ы бөх улсын начин Б.Амарзаяа найм даван түрүүлж,  Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Засагт ханы Завхан дэвжээ, “Хөтлийн цемент шохой” ХХК-ний бөх улсын гарьд Б.Гончигдамба үзүүрлэлээ.

а

Их шөвгийн дөрөвт Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Увснуур дэвжээ, Монголросцветмет нэгдлийн бөх улсын аварга С.Мөнхбат, Архангай аймгийн Булган сумын харьяат Бөхбилэгт дэвжээ, Херо холдинг ХХК-ний бөх улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва нар үлдсэн.

а

Өнгөрсөн жилийн “Баянзүрх хайрханы хишиг” барилдаанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат "Хилчин" спорт хороо, "Хөвсгөлийн хүчтэн" дэвжээ, "Монос" группийн бөх улсын харцага Ц.Содномдорж түрүүлж,  “Увс нуур” бөхийн дэвжээ, “Химонконстракшн” компанийн бөх Улсын харцага Н.Батсуурь /улсын арслан/ үзүүрлэж байжээ.

а

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongol:
saihan boh doo!! hol yawna da saihan daruuhan shvv!!
2014-10-13
bayr:
teneg zaluu ve.ter gargaj baigaa zan n odoo yu ve.erh huuhed shig.hol yavahgui ee ene.haraarai
2014-10-13
irgen:
mongol box mongoor davaa shiiddeg bolsnoos hosh uzhee bolison doo.
2014-10-13
zochin:
амарзаяа чинь өшиглөхийгөө барилдаж байна гэж үздэг нөхөр байна лээ шүү. өсөхбаяр ахаасаа өвлөж авсан мэх бололтойдогоо.
2014-10-13