Улаанбаатарт 18-20 градус хүйтэн

img

Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 18-20 градус хүйтэн байна. Өглөөний 05 цагт Улаанбаатарт 29 градус хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Бүх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 31-36 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын сав газраар 21-26 градус, Эхийн голын Баян бүрд болон говийн нутгаар 12-17 градус, бусад нутгаар 17-22 градус хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

naad tsag agaariin medee chini u soliorood bgaa um bee!!
2011-11-08