“Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрэм” батлагдлаа
“Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрэм”-ийг Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Нэг төвд ногдох иргэний тоо нь нийслэлд 8 мянгаас доошгүй, аймаг, суурин газарт 6 мянгаас доошгүй байна. Төвийг нөхөрлөл хэлбэрээр нийслэл, аймгийн төв, нэгдсэн эмнэлэгтэй суурин газарт байгуулах юм. Төв нь иргэдэд нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэхэд шаардагдах хүний нөөц, байр, эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, эм хэрэгслээр хангагдсан байх ёстойг дүрэмд заажээ. Өрхийн эрүүл мэндийн төвийн нэг иргэнд ногдох зардлын хэмжээг хүн амын бүтэц, тусламж, үйлчилгээний эрэлт хэрэгцээ, нэр төрөл, бодит өртөг, үнийн өсөлттэй уялдуулан шинэчлэн тогтоож байхаар боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ