"Допинг илэрсэн бөхөд баяр наадмын хороо хариуцлага тооцно"

img

МҮБХ-оос допингийн төрлийн бодис илэрсэн хоёр бөхийн нэрийг өнөөдөр зарлалаа. Журмын дагуу бол Баяр наадам зохион байгуулах хороо зарлах ёстой. Тэднийх өгөөгүй тохиолдолд МҮОХ мэдээлэл өгөх үүрэгтэй юм байна. Гэтэл энэ хоёр газрын аль нь ч мэдээлэл өгөлгүй 14 хоногийн хугацаа өнгөрсөн тул МҮБХ-оос зарлаж буй аж. 16 бөх шинжилгээ өгснөөс Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат улсын начин Б.Суманчулуун, Архангай аймгийн Тариат сумын харьяат улсын начин Б.Адъяабат нарын сорьцоос допингийн төрлийн бодис илэрсэн байна. Хэвлэлийн хурлын үеэр МҮБХ-ны тэргүүн Р.Нямдоржоос зарим зүйлийг тодруулав.

а

-Допингийн шинжилгээнд бүх бөх хамрагдсан уу?

-Энд оролцоогүй бөх байхгүй.  Таваас дээш давж шөвгөрсөн бүх бөх оролцсон. Шинжилгээнд хамрагдахаас татгалзсан бөхийг допинг хэрэглэсэн гэж тооцох журамтай байдаг. Татгалзсан бөх гараагүй. Шинжилгээг манай улсад Допингийн эсрэг үндэсний төв авна. Нэг тамирчин хоёр шилэнд шээсээ өгнө. Тус бүрдээ лацтай, номертой сав Олон улсын олимпийн хороогоор баталгаажсан БНСУ-ын лабораториос ирдэг. Шинжилгээнд явуулах сорьцоо тамирчин өөрөө таглана. Савны бөглөөг лабораторид очоод нээхэд шууд эвдэрдэг, өөр зүйл ашиглах боломжгүй гэсэн үг. Тамирчны сорьцод А, Б нэр өгөөд явуулж байгаа. Эхний нэг шилээс хийгдэж байгааг А сорьц гэдэг. Уг сорьцын хариугаар допингийн төрлийн бодис илэрсэн бол тухайн тамирчинд мэдэгдэж, тамирчин Б сорьцод шинжилгээ хийлгэх хүсэлтээ 30 хоногийн дотор өгнө. Тэр хүсэлт гаргасны дараа Б сорьцод шинжилгээ хийгддэг. Б сорьц батлагдвал тамирчдын нэрсийг зарлана. Зарлах үйл ажиллагааг баяр наадам зохион байгуулах хороо хийх ёстой. Эднийх хийгээгүй тохиолдолд Олимпийн хороо мэдээлэл өгөх үүрэгтэй энэ ажлууд сунжирсан учир өнөөдөр МҮБХ зарлаж байна.

а

-Тамирчдын А сорьцын хариу Б сорьцоор батлагдсан гэсэн үг үү.

-Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн үндэсний их баяр наадмын шөвгийн 16-д барилдсан бөхчүүд болон 10 харваачаас допингийн шинжилгээ авч, БНСУ-ын Шинжлэх ухаан техникийн институтын Допингийн хяналтын лаборатоид шинжлүүлсэн. “Тус байгууллагаас Б.Суманчулуун 22826940 дугаартай сорьцод, Н.Адъяабат 2826916 дугаартай сорьцод хориотой бодис илэрснийг албан ёсоор мэдэгдсэн байна. Тамирчин Б сорьцод шинжилгээ хийлгэх хүсэлтээ 2014 оны наймдугаар сарын 29-өөс өмнө ирүүлэх эрхтэй. А сорьцын хариуг хүлээн зөвшөөрсөнд тооцож дэлхийн допингийн эсрэг дүрэм, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн холбогдох заалтын дагуу хариуцлага тооцохыг үндэслэл болохыг анхааруулъя” гэсэн бичиг Допингийн эсрэг үндэсний төвөөс манайд ирсэн байна. Тамирчид Б сорьцдоо шинжилгээ хийлгэнэ гэсэн. Гэтэл А сорьцын хариу батлагдаж, хоёр бөхөөс хориотой эмийн жагсаалтад багтах бодис илэрч, допингийн эсрэг журмыг зөрчсөн болох тухай лабораторийн албан ёсны хариуг  наймдугаар сарын 22-ны өдөр албан бичгээр мэдэгдсэн.

а

-Эдгээр бөхөд ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Хариуцлагыг МҮБХ оноохгүй. Хуулиараа Баяр наадам зохион байгуулах хорооноос онооно. Энэ бол Монгол Улсын шадар сайд даргалсан салбар хороодын дарга нар орсон хороо байдаг. Манай хуулиар хоёр жил хүртэл эрхийг хасах. Цолыг хураах гэсэн заалт бий.  Энэ заалтаас яаж хэрэглэх вэ гэдэг зохион байгуулах хорооны шийдэх асуудал.

ө

-Допинг хэрэглэсэн бөхөд тооцдог арга хэмжээг өөрчлөх боломжтой юу?

-Боломжтой би энэ асуудлаар Допингийн эсрэг төвийн захирал доктор н.Сүхбат, МҮОХ—ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Эрүүл мэндийн талыг хариуцаж ажиллаж байгаа н.Насанбат эмч нартай санал солилцсон. Одоо хүртэл мөрдөж байгаа дүрэм нь жаахан хуучирсан. Тиймээс ирэх жилийн наадам гэхэд их тодорхой болгоно гэж тэд хэлсэн. Тэрэнд бас бид саналаа өгөх эрхтэй байгаа.

а

-Допингийн төрлийн бодис илэрсэн бөхчүүдтэй уулзсан уу. Өөрсдөө ямар байр суурьтай байна.

-Энэ худал, энэ тэр гэсэн юм байхгүй. Гэмтэлтэй байсан гэдгээ хэлж байгаа. Нэг нь наадмаас хоёр гуравхан хоногийн өмнө өвдгөндөө гарсан хатиг хаглуулсан. Нөгөө нь гарта хагалгаа хийлгэсэн, зодогны ханцуй багтахааргүй боолттой барилдсан байгаа юм л даа. Тэрэнд хэрэглэсэн зүйлээс гарсан байж болзошгүй. Гэхдээ Допингийн журамд тухайн тамирчин нь ямар нэгэн гэмтэл, бэртэлд эм хэрэглэхийнхээ өмнө Допингийн эсрэг төвд мэдэгдэж, заавар зөвөлгөө авах ёстой гэж заасан байдаг. Тэндээс ийм дозоос илүү хэрэглэж болохгүй гэж зааж өгөөд уг хэмжээнд байх юм бол хэрэглээгүйд тооцдог журам байна.

а

-Ямар төрлийн бодис илэрсэн юм бол. Допингийн төрөлд орох бодисыг жил бүр шинэчилдэг биз дээ. Тамирчид мэдлэг дутмагаас хэрэглэсэн эм, бодис нь допингийн төрөлд хамрагдчих тохиолдол байдаг болов уу.

-Ямар төрлийн бодис илэрсэн нь энэ бичиг дээр байгаа. Жил бүр допингийн жагсаалтад орсон бодисыг шинэчилдэг. Допингийн эсрэг үндэсний төв наадмын бэлтгэл дээр очиж ярина. Мэдлэг муугаас болод гарчихаж байгаа нь бага байгаа байх. Харин гэмтэл бэртэл гэдэг нь ямар вэ гэхээс. Бэртэл, гэмтэлд эм, тариа хэрэглэсэн ч допингийн төрлийн бодис хэрэглээгүй гэх үндэслэл болохгүй гэж дүрмэндээ заасан байгаа. Манайд анх 2002 онд илэрсэн. 10 гаруй жил болж байгаа болохоор ямар хор аюултайг мэдэж байгаа. Бэртэл, гэмтлийн эсрэг эм, тариа хэрэглэсэн тохиолдолд Допингийн эсрэг төв дээр очиж дозыг тааруулж байх нь чухал.

а

-Шинжилгээний хариу удаан байна гэж шүүмжлэл дагуулах юм.

-Лабораториос А сорьцийн хариу ирэнгүүт тамирчинд хэлдэг. Тамирчин Б сорьцод шинжилгээ хийлгэх эсэхээ 30 хоногийн дотор хариугаа хэлнэ гээд сунжирах нөхцлүүд бий.  Харин дүрмийг шинэчлэхээр үүнийг тодорхой хэмжээнд авч үзэх байх. Тэгэхээс ч аргагүй. Хоёрдугаарт манайх өөрөө хийдэггүй учир хугацаа ордог. Цаанаа дараалалтай байдаг болохоор яг төдийд, өдийд гарна гэсэн хугацаа байдаггүй. Мөн хариуг зарлах ёстой газар нь бөхөөсөө хөндий, тэдгээр хүнд уг асуудал ач холбогдолтой биш байна л даа. Үүнийг ирэх жилийн наадмаар цэгцэлнэ гэдгийг Допингийн эсрэг төв, МҮОХ ярьсан байгаа. Ирэх жил цэгцтэй болох байх. Нэмж хэлэхэд шинжилгээ саванд авсны дараа өөрчилдөг, солих арга байхгүй. Шинжилгээний лаборатори гэдэг бол Олон улсын олимпийн хороогоор баталгаажсан, тэндээс санжүүждэг маш том эрх  бүхий газар. Тиймээс лабортори дээр ямар нэгэн юм гарахгүй. Манай хэвлэл мэдээллийнхэн энд шинжилгээ авахдаа баталгаатай авч чадаж байгаа юм уу, үзүүр түрүүний бөхөөс авч чаддаг уу гэдэг. Допингийн эсрэг төвийнхөн Цэнгэлдэхийн индэрийн ард талын  бөхчүүдийг хүлээж авах өрөөний үүдэнд хүлээж байгаад үзүүр, түрүүний бөхөөс сорьц авдаг. Тэнд л алдаа гардаггүй юм бол хугацаанаас шалтгаалан хууль бус зүйл хийгдэхгүй.

а

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Төрөө:
Үхсэнээ хийгээд Нямдоржтан суугаад байна. Пүрэвдагва,Дүрэвсайхан чинь допин уусан юм уу. Огцрооч
2016-09-15
hahah:
yoo * yu ve yadaj zuv bichij surchaad comment bicheesee ter irgen gen uu uur yu ve puck
2014-10-15
дангаа:
допин ууж байгаа нь мүбх-той холбоотой. хэзээ тив дэлхийн аварга хэзээ хойно допингийн шинжилгээний хариу гарч байсан юм. тэр дор нь гаргаад л шийдээд байдаг биз дээ.эгээд нэг ч арга хэмжээ авч чадахгүй өөрөө дотор нь орооцолдоно. нямдорж допин хоёр салшгүй холбоотой ихэр юм. нямдорж допин хоёр хадны мангаа юм
2014-10-14
дангаа:
бүү хуц. нямдорж худлаа хүний гараар могой бариулж байнаш дээ. наадмын хууль гэнээ. тэгж донгосохоо боль .үндэсний наадмыг хуульчилсан орон дэлхийд байхгүй. энэ ёстой муухай заль. хууль,элбэгдорж руу заачихаад сууж байх арга шүү дээ. ийм мүбх ард түмэнд хэрэггүй. ээ японы сумо хэзээ эзэн хаан мэднэ гээд сууж байна. хэдэн мянган жил ард түмэн зохиорсонболохоос нямдорж бөх зохиогоогүй. больж үз. тэгээд зарлиг гараад л, хүчинүй болоод хуцваа
2014-10-14
tsg111:
buhchuudiin uruunii ard l hamag bulhia yavagdana shuu dee *eer avdag ni asuudliig buur goyo bolgoj bgaan uur hunii * yavuulaal boloo iim bukhiag hiij chadahgui bol buh gej yavaad yahav dee neeree
2014-10-14
irgen:
hamag l myy myyhai byhen buhchyydees l garah ium.olon tymnii hair hyndetgel daahgyi yazgyyr yndes ni iy ve ge bidohoor huduugiin syyri bolivsrol hymyyjil gej davharvorj ireed baih ium.
2014-10-14
tsog:
nairaagaar nachin avch baij teriig heregleh *rdlaga bsn yumuu
2014-10-13
irgen:
jil bolgonl iimel ym boldog.bohchuud doping gej vu baidag iig heneerch heluulehgui medej baigaa.hatuuhan arga hemjee avch shiidehgui bol bolhoo bailaa.......nymdorj yrisaar,doping hergelseer.
2014-10-13