Төрийн томчууд үзүүр түрүүний барилдаанд ”хуруу нэмсэн” нь
Улсын наадмын хамгийн торгон агшин бол үзүүр түрүүний хоёр бөхийн барилдаан байдаг. Гэтэл хаяа улсын наадмын үзүүр түрүүний барилдаанд төр засгийн удирдлагууд "хошуу дүрэх" нь бий.
ХОЁР ЭРДЭНЭД "ХУРУУ НЭМСЭН" НЬ
Хэнтийн Өмнөдэлгэрийн аварга ид байсан цагт "Монголчууд түрүү бөхөө Б.Бат-Эрдэнэ гэж нэрлэдэг" гэсэн хошин үг дэлгэрсэн байв. Б.Бат-Эрдэнэ аварга бэртэлтэй байсан тул хэдэн сар дэвжээндээ гарсангүй. Наадам ч дөхөж, аваргыг барилдах эсэх тухай яриа тарж эхэлсэн. Гэлээ ч аварга Монгол бөхийн орон зайгаа илтгэн, наадамдаа ирсэн юм. Ингээд хэдий бэртэл нь бүрэн эдгээгүй, бэлтгэл муутай байсан ч үзүүр түрүүнд үлдэж чадлаа.
Д.Мөнх-Эрдэнэ арслан аваргыг гуядаад хариугүй сөхрүүлчих шахсан ч давж барсангүй. Ингээд хэн хэнээ хүлээн "Хоёр Эрдэнэ" дөрвөн цаг барилдаж, Монгол бөхийн түүхэнд нэгэн дээд амжилт тогтоосон. Дээр үед хоёр бөх хаялцахгүй маргааш өдөр нь дахин барилдуулж байсан яриа байдаг ч баримтжсан нь үгүй тул энэ барилдаан аргагүй хамгийн удаанаар тодорсон билээ. Нар жаргаж, цэнгэлдэхийн гэрэлтүүлэг талбайг бүрэн гэрэлтүүлж чадахгүй байсан тул...
Үргэлжлэлийг ЭНДЭЭС уншина уу
СЭТГЭГДЭЛ БИЧИХ