Г.Отгонцэцэг Астанагийн гран прид аваргаллаа
Казахстаны Астана хотноо жүдо бөхийн гран при тэмцээн энэ сарын 10-12-ны өдрүүдэд боллоо. Тэмцээнд 36 орны 277 жүдоч (эрэгтэй 154, эмэгтэй 123) хүч үзжээ. Энэхүү тэмцээнд манай бөхчүүдээс гран при тэмцээний аварга төрж, амжилт дүүрэн оролцлоо. Тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Астанагийн татамид гарсан Г.Отгонцэцэг гран при тэмцээнд аваргаллаа. Мөн 52 кг-д гавьяат тамирчин М.Бундмаа, А.Цолмон нар, 63 кг-ын жинд Б.Мөнхзаяа нар барилдсан.
х
Харин тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд хүч үзсэн гавьяат тамирчин Д.Амартүвшин мөнгөн медаль хүртсэн бол олон улсын хэмжээний мастер Г.Хэрлэн хүрэл медаль хүртжээ. Мөн 73 кг-ын жинд барилдсан гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, С.Ням-Очир хоёул хүрэл медалийн тавцанд зогслоо.
а
Манай бөхчүүдээс 66 кг-ын жинд Д.Алтансүх, Б.Батгэрэл, 81 кг-д О.Ууганбаатар, +100 кг-д Б.Тэмүүлэн нар хүч үзсэн боловч хараахан медальд хүрч чадсангүй.
а
Тамирчиддаа баяр хүргэе.
ө
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ