Модон бөмбөгийн тамирчид Малайзыг зорилоо
Модон бөмбөгийн оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-27-ны өдрүүдэд Малайзын Перлис хотноо болно. Энэхүү тэмцээнд оролцох манай улсын баг тамирчид өчигдөр эх орноосоо мордлоо.
х
Манай баг Ш.Батжаргал, М.Сугарсүрэн, Б.Оюунтуяа, Б.Хишигжаргал, Г.Батбуян, Д.Мөнх-оргил, Г.Ижилцэцэг, Г.Энэрэл, Э.Энхтүвшин, Д.Даваадорж, Ц.Баасанжаргал, Б.Баянбулаг нарын зургаан эрэгтэй, зургаан эмэгтэй тамирчнаас бүрдэж байгаа юм.
х
Монголын баг тамирчид тэмцээнээс өмнө Перлисийн их сургуулийн спортын баазад долоо хоногийн хамтарсан бэлтгэл сургуулилт хийх юм байна. Энэ нь тамирчид дулаан орны цаг агаарын нөхцөлд дасан зохицох, тоглолтын талбайд бэлтгэлээ базаан, гадаадын баг тамирчидтай хамтарсан бэлтгэл хийх нь амжилт гаргах чухал үндэс болж байгааг дасгалжуулагч онцолж байв.
х
Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох манай баг өнгөрөгч оны 10 дугаар сард тус улсад болсон Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан туршлагатай. Багийн бүрэлдэхүүнд Улаанбаатар хотоос гадна Дархан-Уул аймгийн тамирчид багтсан.
а
Тамирчиддаа амжилт хүсье.
а
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ