“Өгөдэй хаан” түүхэн роман уншигчдад хүрлээ

"Чингис хааны мэнгэ", "Хубилай сэцэн хаан", "Чорос", "Тэнгэрийн чулуу", "Хулан хатан" зэрэг түүхэн романаа уншигч олондоо хүргэсэн Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын хаадын түүх судлаач, зохиолч Дамдины Жамъяны шинэ бүтээл “Өгэдэй хаан” түүхэн романы хурим өчигдөр боллоо.
а
Утга зохиолын ертөнцөд Урианханы хөх чоно Дамдины Жамъян нэрээрээ танигдсан тэрбээр “Өгөдэй хаан” түүхэн романыхаа номын хуримын нээлтэд "Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн босгон дээр "Өгөдэй хаан" романыхаа номын хуримыг хийж байгаа нь тун бэлгэшээлтэй үйл явдал юм. Чингис хаан гэж хэлэх ч эрхгүй байсан тэр цаг үеэс өнөөдрийн нийгэм бол огт өөр шүү" хэмээн хэлсэн.
а
Мөн тэрбээр "Чингис хааны мэнгэ", "Хубилай сэцэн хаан", "Чорос" , "Тэнгэрийн чулуу", "Хулан хатан" зэрэг цуврал бүтээлүүдийнхээ тухай хэдийгээр түүхэн хүний тухай тодорхой цаг хугацаанд баригдсан ч, дэлхийн уран зохиолын чиг хандлагыг тусган, өөрийн сэтгэлгээний шинжтэй бүтээсэн” гэдгээ ярилаа.
а
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ