Д.Болд: Би осолдоогүй
Өвөрхангай аймаг руу аялан тоглолт хийж явсан дуучин Д.Болд, Нара нар осолдсон гэсэн мэдээлэл зарим сайтуудаар цацагдаад байгаа билээ. Эл мэдээллийг дуучин Нарагаас утсаар тодрууллаа.
-Сайн байна уу. Шууд.мн сайтнаас холбогдож байна. Уучлаарай. Таныг орон нутагт тоглолтоор явж байгаад осолдлоо гэсэн мэдээлэл цацагдаад байна. Үнэн үү?
- Үгүй шүү дээ. Ямар муухай юм бэ. Би гомдолтой байна. Намайг зүгээр байхад бурхан болгочих юм аа.
Дуучин Наратай холбогдсоны дараа Д.Болдтой холбогдлоо.
-Таны бие гайгүй юу?
-Би эрүүл байна. Юу болов?
-Уучлаарай. Өвөрхангай аймагт явж байхдаа осолд орсон юм биш үү?
-Би Улаанбаатарт байна. Ямар сайт ташаа мэдээлэл цацаад байна вэ. Ямар муу ёрын юм бичдэг юм бэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ