
Умард Солонгосын удирдагч Ким Чен Ирийн цогцсыг түүний эцэг Ким Ир Сений бунханд байрлуулаад байгаа.
Энэ үеэр түүний залгамжлагч болох хүү Ким Чен Ун болон төр, цэргийн томоохон зүтгэлтнүүд бунханд орж хүндэтгэл үзүүлсэн юм. Умард Солонгосын төв телевизээр хүндэтгэл үзүүлж буйг шууд дамжуулсан ба энэ үеэр Ким Чен Уны ард зогсож буй нэгэн залуухан эмэгтэй олны анхаарлыг татжээ.
Энэ талаар Өмнөд Солонгосын мэдээллийн Ёнхап агентлаг мэдээлсэн юм. Өмнөдийнхний таамаглаж буйгаар энэ эмэгтэй нь Ким Чен Уны эхнэр байж магадгүй гэнэ.
Ким Чен Уныг эхнэртэй болсон , тэр нь олны нүдэнд төдийлөн ил гараад байдаггүй талаар Өмнөд Солонгос болон Японы хэвлэлүүд өмнө нь мэдээлж байсан аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ