Буудлагын холбоо сумны хангамжаа нэмэгдүүлжээ

img

Буудлагын холбоо сумны хангамжаа нэмэгдүүлжээ. Ингэснээрээ тамирчид сумандаа санаа зоволгүйгээр бэлтгэлээ хийх боломжтой болсон байна. Буудлагын спортын бэлтгэлийн гол хэрэгсэл бол сум. Гадны тамирчидтай харьцуулахад манайхан санхүү төсөв мөнгөндөө баригдаж  хэд дахин бага сумаар бэлтгэлээ хийдэг. Тэгвэл олимпийн эрх олгох чухал тэмцээнүүд хүлээж байгаа энэ үед буудлагын холбооны ерөнхийлөгч тамирчдынхаа бэлтгэл сургуулиалт тэр дундаа суманд зориулж 20 сая төгрөг хандивлажээ.

2011 он спортынхны хувьд тун хариуцлагатай жил. Лондонг зорих олимпийн тасалбараа авах эсэхээ шийдэх хүндхэн тэмцээнүүд тэднийг хүлээж байгааг холбооны ерөнхийлөгч онцлоод тамирчиддаа амжилт хүссэн юм.

Өнгөрсөн он буудлагынхны хувьд амжилт ололтоор дүүрэн байсан. Залуучуудын анхны дэлхийн аваргаа өлгийдөн авч дэлхийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн гээд дурдаж болно. Эдгээр амжилтын цаана дасгалжуулагч байдаг учраас төр засаг буудлагын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ундралбатад гавъяат  дасгалжуулагч цол олгосон. Тэгвэл холбооны удирдлага ч шилдэг дасгалжуулагчаа зүгээр  орхисонгүй. Цаашдын амжилтын мялааж төмөр хүлэг энэ үеэр гардуулсан.

Н.Цэндээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ