Спрайт Д буюу хөгжлийн лиг дүнгээ гаргах мөч ойртсоор байна
Өнгөрөгч сарын сүүлчээр эхэлсэн Спрайт Д буюу хөгжлийн лигийн тэмцээний аварга баг тодрох мөч ойртсоор байна. Энэ удаагийн лигийн тэмцээнд 48 багийн тамирчид өрсөлдөж байгаа юм. Сагсан бөмбөгийн “ТЛЖ-13” ТББ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Спрайт Д буюу хөгжлийн лигийн тэмцээний тоглолтууд өдрөөс өдөрт ширүүхэн явагдаж байна. Энэ өрсөлдөөнд багууд тус бүр 20 тоглолт хйигээд байгаа юм. Багуудыг баруун, зүүн бүст хуваасан бол одоогийн байдлаар Танан импекс, УБЦТС, Эрдэнэ дриллинг, SR Шонхорууд нэг ч хожигдолгүй бусдыгаа тэргүүлж явна. Спрайт хөгжлийн лигийн тоглолтууд өнөөдөр маргааш спортын төв ордны А танхимд явагдаж байна. Мөн энэ бямба, ням гарагт ч спортын төв ордны А танхимд тоглолтууд үргэлжлэн явагдана. Өнгөрсөн жил болсон Спрайт Д буюу хөгжлийн лигийн аваргаар SR Шонхорууд баг аваргалж байсан бол УБДС-ийн баг аман хүзүүдсэн юм. Харин энэ жилийн лигийн тэмцээнд өнгөрсөн жилийн дэд аварга УБДС амжилт муутай оролцож тэд хэсгээсээ ч гарч чадсангүй. Энэ жилийн Спрайт Хөгжлийн лигийн талбайд олон баг өрсөлдөж мөн багуудын бүрэлдэхүүн ч харьцангуй залуужсан нь харагдаж байлаа. Мөн тэмцээний өрсөлдөөнийг ч хүчтэй болгож байгааг зохион байгуулагчид хэлж байлаа. А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ