
2011 оны 12-р сарын 23-наас 12-р сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв байдлаар 23, 24-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, салхи секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 21-26 градус, Увс нуурын хотгор, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ