ОУХМ Д.Амартүвшин алтан медаль хүртлээ
Узбекстаны нийслэл Ташкент хотод болж буй Олон улсын жүдо бөхийн холбооны Гранпри тэмцээний эхний өдөр манай таван тамирчин медаль хүртлээ. Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд барилдсан ОУХМ Д.Амартүвшин алт медаль зүүлээ. Тэрбээр алтан медалийн төлөө Узбекстаны бөх Д.Урозбоевтай барилдаж цэвэр ялсан юм. Мөн 66 кг-д ОУХМ Д.Алтансүх, эмэгтэйчүүдийн 52 кг-д ОУХМ А.Цолмон нар мөнгө, эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Г.Хэрлэн, эмэгтэйчүүдийн 48 кг-д ОУХМ Г.Отгонцэцэг нар хүрэл медаль медаль хүртээд байна. Энэхүү тэмцээнд манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй дөрвөн бөх оролцож буй юм.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ