Парадад 1000 орчим дугуйчид оролцов

img

Улаанбаатар хотын иргэд өчигдөр спортоор амьсгалж, нэгэн амралтын өдрийг өнгөрүүллээ. Энэ өдөр Чингисийн талбай дээр спортыг дэмжиж фитнесс клубууд, спорт барааны дэлгүүрүүд, дүүрэг бүрийн спортын газрууд хүрэлцэн ирж хөл бөмбөг, сагсан бөмбөг, олс таталт, волейбол, үндэсний наадгай шагай няслах, шүүрэх, морь уралдуулах, шатрын тэмцээн, бүх нийтийн гүйлт, унадаг дугуйтай парад зэргийг зохион байгуулсан юм. Энэхүү “Спортлог Улаанбаатар” арга хэмжээг Нийслэлийн Спортын газар, Монголын Залуучуудын Холбоо хамтран зохион байгуулсан ажээ.

a

Өдөрлөгийг санаачлагчдын нэг Монголын Залуучуудын Холбоо 2012 оноос Спирт үү, спорт уу аяныг эхлүүлсэн юм. Энэ хүрээнд “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг санаачлан эхлүүлсэн бөгөөд аян улам өргөжиж зөвхөн унадаг дугуйн парадад 1000 орчим дугуйчид оролцсон  аж. Ингэснээр унадаг дугуй унахыг дэмжиж, залуусын сонголт спирт биш спорт юм шүү гэдгийг мэдрүүлж чадлаа.

fd

Спортлог арга хэмжээний үеэр МЗХ-оос нэгэн таатай мэдээг дуулгасан юм. Тодруулбал, Туулын эрэг дагуу Гудамж төсөлтэй хамтран 21 км унадаг дугуйн зам, мөн амрах зогсоолуудтай барих болсоныг танилцуулсан. Энэхүү төсөл хэрэгжсэнээр Улаанбаатарчууд тун удахгүй Туулын эргээр гэр бүл, найз нөхөд, хосоороо, хамт олонтойгоо унадаг дугуйгаар таатай зугаалах нөхцөл бүрдэх аж. Мөн зөвхөн зун дугуй унахаас гадна өвөл ч унаж болох гэнэ. Учир нь Туулын мөсөн дээр унадаг дугуй унах нөхцөл боломжийг ч нээж өгнө гэдгийг МЗХ-оос мэдээлж байлаа.

as

Унадаг дугуйтай Улаанбаатарыг дэмжиж Орхон аймагт дугуйн парад зохион байгуулагдсан бөгөөд өмнөх өдөр нь тус аймгийн залуус унадаг дугуйн цоо шинэхэн замтай болсон ажээ.

xds

a

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tivfubvfhbgxhbvcdghhvcf:
ghjbcxdfjhuj cdgjv zdhjbkkmn
2014-10-20
hanuul:
ene ih sain hereg bolloo. ganc odor olon zuugaaraa dugui unaj jagsaal hiihdee bish ee. niisleliin irgen buhen,duguigaar ajil torol,ami amidralaa zalguulahyg husdeg hun bur hezeech duguigaa unaad cholootei garaad hotyn haana ch yavdag tiim l orchniig burduulj ogoosoi l gedgiig erhemlen husne, ene l hamgiin chuhal asuudal.
2014-10-19