Тусгай олимпийн зуны наадамд оролцогчдыг шалгаруулна
"Монголын тусгай олимпийн хороо" ТББ нь оюуны бэрхшээлтэй мянга мянган хүүхэд залуучуудад амьдрах урам дэм өгөх, эрүүл чийрэг аж төрөх, бусдын адил тэгш эрхтэй амьдрахад нь спортоор дамжуулж хувь хүний хөгжилд хувь нэмэр оруулах, нийгэмд эерэг хандлага бий болгож улс орон даяар хөгжүүлэн түгээх зорилгоор 2013 онд албан ёсоор байгуулагдсан аж. Тус хороо Олон улсын тусгай олимпийн хорооны гишүүнээр элсэж, 2013 онд БНСУ-ын Инчон хотноо Өвлийн Тусгай олимп, 11 сард Австрали улсын Ню Кастал хотод зохиогдсон Ази Номхон далайн бүсийн тэмцээнд тамирчдаа оролцуулж байжээ. Монголын анхны тамирчид болох У.Нинжбадам, Б.Элбэрэлт нар усан сэлэлтийн төрлөөр амжилттай оролцсон юм.
as
Тэгвэл Олон улсын тусгай олимпийн хорооноос зохион байгуулах дараагийн арга хэмжээ болох Тусгай олимпийн зуны наадам АНУ-ын Лос-Анжелес хотноо 2015 оны долоодугаар сарын 25-наас наймдугаар сарын 2-ны хооронд зохион байгуулагдах аж. Тус наадамд дэлхийн 177 орны 700 гаруй тамирчин, 3000 гаруй дасгалжуулагч, 30000 гаруй сайн дурынхан оролцох юм байна.
a
“Лос Анжелес-2015” зуны наадамд Монгол Улсаас спортын дөрвөн төрөлд оролцох оюуны бэрхшээлтэй 16 тамирчдыг шалгаруулах зорилгоор Монголын Тусгай олимпийн хорооноос оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг оролцуулсан Тусгай Олимпийн Үндэсний анхдугаар наадмыг энэ сарын 17, 21, 22-ны өдрүүдэд жудо, ширээний теннис, хөнгөн атлетик (холын болон ойрын зайн гүйлт) гэсэн төрлөөр зохион байгуулж байгаа аж. Тэмцээнийг Монголын тусгай олимпийн хороо Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр хамтран зохион байгуулж байгаа энэхүү Тусгай олимпийн Үндэсний анхдугаар наадамд 200 гаруй тамирчид оролцож байна.
a
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ