“Сэнгүр” дээд лиг нээлтээ хийнэ

img

Заал танхимын асуудлаас болж тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байсан МСБХ-ны дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн энэ 7 хоногт нээлтээ хийхээр болсон байна. Ямартай ч энэ жилдээ Спортын төв ордон сагсан бөмбөг сонирхогчдод нээлттэй байхаар болжээ.

Спортын төв ордны А заалыг тойрсон элдэв асуудал, маргаан эцэслэн шийдэгдээгүй байгаа ч ямартай ч хүүхэд залуусын тэсч ядан хүлээдэг сагсан бөмбөгийн Сэнгүр дээд лигийн тэмцээн энэ жилдээ төв ордонд болохоор тогтжээ. Энэ долоо хоногийн баасан гаригт буюу 28-ны өдөр 17 цагаас нээлтээ хийх гэж байгааг холбооны удирдлагууд албан ёсоор мэдэгдлээ. 15 дахь удаагийн лигийн тэмцээн өмнөх жилүүдээс эрс өөр өнгө аястай болно гэдгийг тэд баттай амлаж байна. Учир нь лигийн түүхэнд анх удаа 2-с олон лигонёр тоглогч оролцоно.

Шинээр 2 ч баг нэмэгдэж  нйитдээ 8н багийн 100 гаруй тоглогчдын халуун өрсөлдөөн өрнөхөөр болжээ. Холбоо ч бүтэц бүрэлдэхүүнээ өөрчилж цоо шинээр бүрджээ. Маркетингийн менежментийн мэргэжлийн баг ажиллаж эхэлсэн байна. Үүний хүрээнд сагсчид нийгмийн сайн сайхны төлөөх хүмүүнлэгийн үйлст  нэгдэж эхэлсэн. Тухайлбал цусны төвд цус хандивлаж, асрамжийн газрын багачуулыг баярлуулсан гээд ажлын эхлэлээ тайлагнаж байна. Энэ удаад Монголын мянганы сорилтын сантай хамтран тамхины эсрэг аянд нэгдснээ дуулгалаа.

Н.Цэндээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ