
Аргын тооллын арванхоёрдугаар сарын 22. Бархасбадь гариг. Билгийн тооллын 28. Хоёр хар мэнгэтэй, цагаагчин гахай өдөр. Өдрийн наран 08.47 цагт мандан 17.03 цагт жаргана.
Тухайн өдөр туулай жилтнээ альваа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, мал адгуус номхруулах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгах зэрэг үйлнээ сайн. Газар ухах, уул овоо тахихад муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яааар одогсод урагш мөрөв гаргавал зохистой. Үс сэвлэг авахуулах буюу засуулахад тохиромжгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ