Г.Ариунбаатар тэргүүн байр эзэлжээ
Монгол Улсын гавьяат жүжигчин, Улсын филармонийн гоцлол дуучин Г.Ариунбаатар ОХУ-ын алдарт дуучин М.Магомаевын нэрэмжит олон улсын дуулаачдын III уралдаанд тэргүүлж, гранпри шагнал хүртжээ. Мөн уг уралдаанд өрсөлдсөн Улсын филармонийн гоцлол дуучин Б.Дэлгэрбаяр шагналт байр шалгарч, эхний 10-т багтсан байна.
g
Энэхүү уралдаан өнгөрөгч амралтын өдрүүдэд Москва хотноо зохион байгуулагдсан ба 20 гаруй орны дуучид хоолойн цараа, ур чадвараа сорьжээ.
f
Уран бүтээлчдэд баяр хүргэе.
d
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ