Азийн наадмаас мөнгө, хүрэл медаль зүүлээ
“Инчон-2014” паралимпийн Азийн зуны спортын наадамд манай тамирчид амжилт дүүрэн оролцож байна. Наадмын жүдо бөхийн тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд өчигдөр хүч үзсэн Б.Ууганхүү мөнгөн медаль хүртэж эх орны төрийн далбаагаа Инчоны тэнгэрт мандууллаа. Мөн эмэгтэйчүүдийн 52 кг-д барилдсан Б.Болортунгалаг хүрэл медалийн тавцанд зогсов.
б
Пара жүдогийн тэмцээн энэ сарын 23-ныг хүртэл үргэлжлэх юм. Азийн паралимпийн наадамд 42 орны 4500 тамирчин спортын 23 төрөлд хурд хүчээ сорьж буй билээ.
ө
Тамирчиддаа амжилт хүсье.
ө
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ