А.Ганбаатар: МХБХ-ны ажил зогсох ёсгүй

img

Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч асан Б.Ганболд болон хөлбөмбөгийн холбоотой асуудал сүүлийн үед гадаад, дотоодын хэвлэлээр мэдээлэгдэж байгаа. Тэгвэл Монголын хөлбөмбөгийн холбооны удирдах зөвлөл өчигдөр /X.20/ хуралдаж, дээрх асуудлыг хэлэлцэн тодохой шийдэлд хүрчээ. Тэд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг танилцуулав. Хуралд Монголын хөлбөмбөгийн холбооны үүрэг гүйцэтгэгч А.Ганбаатар, Ц.Дамдин, М.Амарбаясгалан, Ж.Энхжаргал, Ч.Наранбаатар нар оролцлоо.

ө

Олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу FIFA-аас Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Б.Ганболдын олон улсын болон дотоодын хөлбөмбөгийн хүрээнд ажиллах эрхийг таван жилийн хугацаагаар хасч, ёс зүйн хэрэг тавьсан. Тиймээс хөлбөмбөгийн холбооны үйл ажиллагааг тогтмол явуулах, хэвийн үргэлжлүүлэх үүднээс удирдах зөвлөлийн хурлаар дөрвөн заалттай шийдвэр гаргажээ. Удирдах зөвлөлийн хурлаар  Монголын хөлбөмбөгийн холбооны ээлжит бус их хурлыг 2014 оны 11 сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод хуралдуулах, ээлжит бус их хурлын ажиллагааг хангуулах түр хороог 11 бүрэлдэхүүнтэйгээр байгуулах, түр хорооны чиг үүрэг, ээлжит их хурал хүртэлх хугацаанд А.Ганбаатар ерөнхийлөгчийн үүргийг хэрэгжүүлэх гэж тусгасан байна.

ө

Хурлын үеэр Монголын хөлбөмбөгийн холбооны үүрэг гүйцэтгэгч А.Ганбаатар “Нэгэнт дээд шатных нь байгууллага арга хэмжээ авчихсаныг доод шатны байгууллага давхар ялладаггүй гэсэн ойлголт байдаг. Хөлбөмбөгийн ерөнцийн хамгийн том байгууллага бол Олон улсын хөлбөмбөгийн холбоо. Тэндээс ийм шийдвэр гаргачихсан байхад дахиад бид захиргааны, ёс зүйн арга хэмжээ авах нь хуулийн хүрээнд боломжгүй. Гэхдээ монголын хөлбөмбөгийн холбоотой холбоотой ийм асуудал олон улсын түвшинд гарсанд харамсаж байна. Гэхдээ нэг зүйлийг нөгөө талаас нь харах хэрэгтэй. Б.Ганболд гэдэг хүн Олон улсын спортын шүүхэд хандан, Олон улсын хөлбөмбөгийн холбоо буруу, зөв шийдвэр гаргасан эсэхийг батлуулж болно. Одоо бол хөлбөмбөгийн холбоо, иргэн Б.Ганболд хоёрын асуудал салсан” гэж ярив.

ө

Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад А.Ганбаатар хэрхэн хариулсныг хүргэж байна.

а

-Холбооны ерөнхийлөгч асан Б.Ганболд хаана байгаа вэ. Хурлын өмнө болон хурлын дараа уулзсан уу.

-Уулзаагүй. Утсаар лавлаж уулзахыг оролдсон ч боломж гараагүй байна. Олон улсын спортын шүүхэд хандаж эрхээ сэргээлгэх гэж буй тухай сураг сонссон. Харин бид Олон улсын хөлбөмбөгийн холбооны шийдвэрийг хүндэтгээд дараагийн ажлыг үргэлжлүүлэхээр энэ арга хэмжээг авч байна.

б

-Өмнөх удирдлагын гадаад харилцаа, хамтарч ажилладаг байсан хүмүүсийнх нь факс, и-мэйл гэрийнх нь хаягаар ирдэг байсан гэх мэдээлэл бий. Таны хувьд тамга, тэмдэг, данс гүйлгээний эрхийг бүрэн хүлээж авсан уу?

-Удирдах зөвлөлийн тогтоолд бол А.Ганбаатарт эрх шилжүүлсэн байгаа. Үүний дагуу би тамгаа аваад анхны тамгыг удирдах зөвлөлийн тогтоолд дарсан. Гэрээг яаж хийдэг байсныг мэдэхгүй. Харин манай хөлбөмбөгийн холбоонд Олон улсын хөлбөмбөгийн холбооноос Б.Ганболд ерөнхийлөгчтэй холбоотойгоор гаргасан шийдвэр холбооныхоо факс, нэрээр л ирсэн. Албан байгууллагаар бичиг цаас нь явж байгаа гэж ойлгож болох байх. Нэг зүйлийг хэлэхэд хөлбөмбөгийн холбоо бол хаалтай биш нээлттэй байгууллага, хамтдаа хөлбөмбөгөө л аварцгаая.

а

-Та бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхийн албан тушаалыг хашдаг төрийн албан тушаалтан. FIFA-аас төрийн болон төрийн албан тушаалтанг хөлбөмбөгийн үйл ажиллагаанд оролцохыг хатуу хориглосон байдаг?

-Мэдэгдлээ хийчихээд шүүмжлэлтэй хандаж байгаа нөхдүүтэйгээ тойрч суугаад ярилцъя, нээлттэй ярилцлага хийж болно. Нуух юм байхгүй. Олон улсын хөлбөмбөгийн 64 дүгээр конгресс ДАШТ-ий өмнө Бразилд болсон. Тив, тивийн холбоод хурлаа хийгээд дараа олон улсын Конгресс хурлаа хийж тэмцээн эхэлдгийг та нар мэднэ. Хуралд би Монголын хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч гэдэг статустай оролцож, Олон улсын холбооноос намайг зөвшөөрч, бүр санал өгөх эрхтэйгээр оролцсон. Баримт нь энэ байна. Харин одоо дотоодын хөлбөмбөгийн холбооны тодорхой заалтын дагуу ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод байна. Би ерөнхийлөгч болоогүй нэр дэвшээд явж байна. Адилхан нэр дэвшсэн улсууд маань ирэх ээлжит хурлаараа хэн нь ерөнхийлөгч болохоо сонгоно. Хөлбөмбөгийн холбооны үйл ажиллагаа цаашаа явах ёстой зогсож болохгүй.

ө

-Та улс төрийн холбогдолтой гэдэг дээр ямар тайлбар өгөх вэ.

-Их хурлын гишүүд, сайд, дарга нар олон улсын байгууллагын гишүүн монголын спортын салбаруудыг тэргүүлдэг. Сагсан бөмбөг, Байт сур, Жүдогийн холбоо гээд энэ бол ямар ч асуудал байхгүй. Хэрэв хууль зүйн асуудал маргаан байвал хуулийн зөвлөхүүдээрээ дамжуулан харилцан ярилцаж болно. Хуулийн дагуу асуудал шийдэгдэж, эрхтэй эрхгүй нь тодорхой болно. Ерөнхийлөгчийн зөвлөх гэдэг бол улс төрийн албан тушаал гэхдээ төрийн албан хаагч биш. Бусад төрийн бус байгууллагын тэргүүн болон бусад албан тушаалд ажиллах бүрэн эрхтэй.

ө

-Манай хөлбөмбөгийн холбоонд гаднаас орж ирсэн мөнгөнд хяналт шалгалт хийдэг Дотоод хяналтын алба гэж байдаг уу?

-Би уг холбооны удирдах зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгчөөр богино хугацаанд ажилласан. Өнгөрсөн хугацаанд санхүү хариуцсан хүмүүс байж байна. Энэ хүмүүс тодорхой байгууллагад санхүүжилтийн журмаа тайлагнаад явсан гэж ойлгож байгаа. Олон улсын хөлбөмбөгийн холбооноос дэмжлэг туслалцаа үзүүлсэн ногоон талбай, футзалбын талбай гээд нүдэнд ил санхүүжилт нь юунд зарцуулагдсан тодорхой асуудлууд байж байна. Мөн урсгал зардал, сургалт гэх мэтийн зардал нь тайлангаар гараад явж байгаа гэж ойлгож буй.

ө

-Б.Ганболд ерөнхийлөгч санхүүжилтээс идсэн, хувьдаа завшсан эсэхийг шалгасан болов уу?

-Тэрийг би мэдэхгүй. Шалгадаг хүн нь ч биш. Харин ээлжит их хурал хүртэл би ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж байгаа үедээ гаргасан бүх зардал зэргийг Монголын хөлбөмбөгийн холбооны алан ёсны сайтад нээлттэй тавиад явна. Одоо урдах юмыг ярилгүй, хойдох ажлаа бодмоор байна.

б

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zzzzzzzzzzzzzzzzz:
ene hulbumbugiin holboonii gishuudiig ni hardaa end bumbug togloj baisan hun baigaa ym uu tamin ee naaduulchin uursduu no toii baigaa shuu
2014-10-22
bugdiig ni:
yor ni neg muu holboo hurtel iim baliar bainshd boon luivarchid niilj negiigee alj neree tsevreleed l. mongol hunii baigaa tsarai ni odoo iim l baina novsh yum aa
2014-10-21
ganbaatar:
naad novsh chin bas ganboldiin ham bnaaa
2014-10-21
атг :
энэ хөл бамбагийн холбоог үндсээр нь цэвэрлэхгүй бол болохгүй болжээ. хорт ургамалыг үндсээр нь...
2014-10-21
огцор:
новшнуудаа, та нар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрооч, та нар олон жил авилгалч даргыгаа өмөөрч хамгаалж ирлээ ш дээ, олон жил авилгалын мөнгөнөөс идлээ ш дэ, морь ганболд ганцаараа идсэн гэж битгий хэлээрэй дэ, хөгийн амьтад, ичээч морь ганболдыг олон жил хаацайсан, зүүн азиас бан хүртсэнийг мэдсээр байж арга хэмжээ аваагүй мэдэн будилсан удирдах зөвлөл огцоръё. удирдах зөвлөлд хүртэл хариуцлага тооцох хэрэгтэй
2014-10-21
яйыц:
дэлхийд хамгийн олон хүн сонирхдог энэ спортоор дамжин авилагч нэрийг ганболд биш монгол гэдэг нэр авч буй нь сүүлийн 100 жилийн гутамшигт үйлдэл. еврп, солонгос г.м. монголчууд олноор гарсан газар оронд хулгай, бзхө -өөр монголын нэрийг шороотой хутгаж ирсэн. монгол, * - -ыг оруулахгүй гэж дэлгүүрийн гадаа хүртэл анхааруулга тавьж байв.одоо тэрбум тэрбум хүн үздэг хөл бөмбөгөөр сонирхогчдоор монголыг эгдүүцэгчид, үзэн ядагчдын тоо нэмэгдэж байна. ганболдыг үүний нь төлөө хөрөнгийг нь хурааж төр засгаас албан ёсоор дэлхийн олны өмнө уучлал гуйх хэрэгтэй.
2014-10-21